Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв


10-р сарын 23
14 цаг 10 минут

     Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн “Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтнууд Цагаан хад-Гашуунсухайт чиглэлийн хилийн боомт хүртэлх 30.8 км ачаа тээврийн замыг нэр бүхий компанид эзэмшүүлж, замын хураамжийн орлогоос ашиг хүртдэг” гэх агуулга бүхий гомдол мэдээллийг хянаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүллээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны А/350 дугаар захирамжаар Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн 30.8 км авто зам, зурвас газрыг нэр бүхий төрийн бус байгууллагад гурван жилийн хугацаагаар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна. Гэрээний үүргийн хэрэгжилтийг судлахад авто зам гэрээгээр эзэмшигч нь орон нутгийн зам, замын байгууламж ашигласны төлбөрийн тодорхой хувийг аймгийн авто замын санд бүрэн төвлөрүүлдэггүй, нөгөө талаас гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох арга хэмжээ авдаггүй, 2024, 2025 онд уг авто замаар аж ахуйн нэгжүүдийн давхардсан тоогоор 95840 удаа зорчсоны төлбөр болох 958.3 сая төгрөг төвлөрүүлэх ёстой байтал 438,2 сая төгрөг төвлөрүүлсэн, гэрээний талууд нь ашиг сонирхлын зөрчилтэй, бусдад давуу байдал үүсгэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдлоо.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, орон нутгийн авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг бүрэн төвлөрүүлэх, тус замаар зорчих тээврийн хэрэгслийн бүртгэлийг орчин үеийн техник технологид тулгуурлан боловсронгуй болгох арга хэмжээ авч ажиллахыг зөвлөв.

Зөвлөмжийн мөрөөр Өмнөговь аймгийн Засаг даргаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, дутуу төвлөрүүлсэн 103,040,000 төгрөг, дутуу мэдээлсэн 65,815 рейст ногдох 658,150,000 төгрөг, нийт 761,190,000 төгрөгийн төлбөрийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэх арга хэмжээ авч бодит үр дүн гарлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 18 минутын өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв1 цаг 24 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ1 цаг 35 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна1 цаг 41 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна3 цаг 48 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ3 цаг 53 минутын өмнөНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо4 цаг 1 минутын өмнөЗамын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу4 цаг 44 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа5 цаг 19 минутын өмнө"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"5 цаг 29 минутын өмнөИх зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа5 цаг 33 минутын өмнөПаралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ5 цаг 42 минутын өмнөМонгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав5 цаг 57 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна6 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан6 цаг 7 минутын өмнө“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41“Хангарди” шагнал гардуулах ёслол болно10 сар 22. 9:36МАН-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ХБНГУ-ын Социал демократ намын нарийн бичгийн дарга Филипп Финктэй уулзлаа10 сар 22. 9:32Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа10 сар 22. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.