Монголын аялал жуулчлалын холбоо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газраас хамтран 27 дахь жилдээ зохион байгуулж буй “ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг өнөөдөр Мишээл экспо төвд нээлээ.
Тус үзэсгэлэнд 500 гаруй байгууллага оролцож, гурван өдрийн турш 300 гаруй бизнес уулзалт зохион байгуулж, 150 гаруй гэрээ, хэлцэл хийнэ. Мөн 20 мянга гаруй зочин, үзэгчийг хүлээн авч, аялал жуулчлалын бизнес, санхүү, даатгал, технологи, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг танилцуулах юм.

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч С.Баясгалан “ITM Mongolia 2026” үзэсгэлэн 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тус үзэсгэлэн нь аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, үзэсгэлэнд оролцож буй бизнес эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх, олон улсын сайн туршлага, шийдлийг хуваалцах зорилготой. Үзэсгэлэнг намар зохион байгуулж буй тул иргэд өвлийн аяллаа урьдчилан төлөвлөх, аялал жуулчлалын баталгаатай бүтээгдэхүүнийг гурван өдрийн турш хөнгөлттэй үнээр худалдан авах боломжийг олгож буйгаараа онцлог. Энэ удаагийн “ITM Mongolia 2026”-ийн түнш аймгаар Дундговь аймаг оролцож, 2027 оныг “Дундговьд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд говийн байгаль, соёлын өвд түшиглэсэн аяллыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийн оролцоог өргөжүүлэхийг зорьж байна” гэв.









Facebook
Twitter
Youtube


Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно
Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна
Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно
Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
“Хангарди” шагнал гардуулах ёслол болно

Сэтгэгдэл бичих