Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо


10-р сарын 24
12 цаг 56 минут

    Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монгол-Финландын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хельсинки хотноо зохион байгуулав.

Форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Финландын Худалдааны танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб нар форумыг нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Тэрбээр Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд анхаарч байгааг дурдаж, Финландын дэвшилтэт технологи, инновац, мэдлэг туршлагыг эдгээр салбарт нэвтрүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд ноос, ноолуурын боловсруулалт, хүнс, хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцлов.

Бизнес форумын хүрээнд Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин, Финландын компаниудын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах санхүүжилтын боломж, Монголын текстилийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр илтгэл, танилцуулга хийв.

Форумын төгсгөлд хоёр улсын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалт, харилцаа холбоо тогтоох арга хэмжээ зохион байгуулагдаж, худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Монгол-Финландын бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, Финландын дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудтай уялдуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо1 цаг 26 минутын өмнө“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо1 цаг 33 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа2 цаг 34 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө3 цаг 18 минутын өмнөУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа3 цаг 24 минутын өмнөМонгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа3 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан4 цаг 1 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийлээ4 цаг 8 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа4 цаг 20 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов10 сар 23. 18:43Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 16:31Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ10 сар 23. 16:25Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.