Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа


10-р сарын 25
10 цаг 58 минут

     Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулан, иргэдийн санал хүсэлт, сонирхсон асуултад шууд хариуллаа.

Засгийн газраас дэвшүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам” бодлогын хүрээнд эдийн засгийн чөлөөлөлт, хүний эрхийн чөлөөлөлт, амьдралын чанар болон ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг цахим чөлөөлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав. Тухайлбал, төрийн зардлыг бууруулж, иргэдийн орлогыг хамгаалах, Оюутолгойн өгөөжийг ард түмэнд хүртээх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, татварын болон тэтгэврийн реформ, 16 мянган өрхийг орон сууцаар хангах, төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх, боловсролын салбарт хөрөнгө оруулах, эмийн үнийн дарамтыг бууруулах, ногоон шилжилтийг эрчимжүүлэх зэрэг бодлогын зорилтыг танилцуулав.

Уулзалтад оролцсон иргэд нийслэлийн дахин төлөвлөлт, орон сууцны хүртээмж, олон жил шийдвэрлэгдээгүй барилга байгууламж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлтэй холбоотой асуудлуудыг хөндөж, холбогдох албаныханд санал хүсэлтээ уламжиллаа.

Дахин төлөвлөлт, Сэлбэ хотын бүтээн байгуулалтад тухайн хорооны иргэд хэрхэн хамрагдах, сонгон шалгаруулалтын шалгуурт тэнцэх боломжгүй иргэдэд ямар нөхцөл, боломж олгох, 20 орчим жил дуусаагүй, эзэнгүй орхигдсон барилга иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учирч буйг хэлж, уг асуудлыг шийдвэрлэхийг хүсэв.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 5 дугаар сургуулийн хашаа руу түрж барьсан барилга 10 гаруй жилийн турш шийдвэрлэгдээгүй байгааг иргэн Н.Даваахүү хөндөж, хууль тогтоомж, эрүүл, аюулгүй орчны шаардлагад нийцэхгүй барилгын асуудлыг шийдвэрлэхийг хүссэн юм. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 40, 50 мянгатын оршин суугчдын дахин төлөвлөлт, барилгын давхрын хязгаарлалт, соёлын өвд бүртгэхтэй холбоотой асуудал хөндөгдлөө. Иргэдийн зүгээс эдгээр асуудлыг хууль, журмын хүрээнд шийдвэрлэж, оршин суугчдын эрх ашгийг харгалзан үзэх шаардлагатайг илэрхийлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сэлбэ хотын бүтээн байгуулалтын хүрээнд 8,575 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд барилгын ажлын гүйцэтгэл 35 орчим хувьтай байгааг танилцууллаа.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах бодлогын хүрээнд хуваарилалтыг квотын зарчмаар, нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд нийт 43 байршилд ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль байгуулах боломжийг судлан, иргэдэд ээлтэй орчныг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо. 40, 50 мянгатын бүсийн тоосгон барилгуудын дахин төлөвлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор хувийн хэвшлийн оролцоог хангах, барилгын давхрын хязгаарлалтыг дахин нягтлан үзэх чиглэлээр зураг төслийн бэлтгэл ажил хийсэн талаар мэдээлэв. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй барилга байгууламжийн асуудлыг судалж, эрсдэлийг бууруулах, шаардлагатай арга хэмжээ авах чиглэлээр баг гарган ажиллахаа илэрхийлээ.

Уулзалтын төгсгөлд иргэдийн санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн ажиллахаа илэрхийлэв. Нийслэлийн иргэн та бүхэн “Хотын дарга сонсож байна 150150” тусгай дугаарт санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэх боломжтойг хэллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)43 минут 58 секундын өмнөМонгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа50 минут 48 секундын өмнөЕрөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа54 минут 7 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ59 минут 32 секундын өмнөДайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө1 цаг 18 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ1 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт 0 хэм орчим байна1 цаг 39 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов10 сар 24. 23:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 24. 23:47Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа10 сар 24. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан10 сар 24. 10:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 24. 10:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа10 сар 24. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов10 сар 23. 18:43Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 16:31Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ10 сар 23. 16:25Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.