Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)


10-р сарын 25
11 цаг 08 минут

       ДАВАА 2026.10.19

"Нээлттэй парламент" бодлогын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагийн ажлын тайлан Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст нийтлэгдэв. (дэлгэрэнгүй)

"Нээлттэй парламент" бодлогын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууны ажлын тайлан Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст нийтлэгдэв. (дэлгэрэнгүй)

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Нээлттэй парламент” танхимд ажиллахдаа орон нутгийн иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх санаачилга гаргахаа илэрхийллээ. (дэлгэрэнгүй)

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. (дэлгэрэнгүй)

Мягмар гараг.jpg

МЯГМАР 2026.10.20

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант суманд ажиллаж, тариаланчидтай уулзлаа. (дэлгэрэнгүй

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хамтран хуралдаж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. (дэлгэрэнгүй)

"Нээлттэй парламент" бодлогын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалын ажлын тайлан Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст нийтлэгдэв. (дэлгэрэнгүй)

"Нээлттэй парламент" бодлогын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсений ажлын тайлан Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст нийтлэгдэв. (дэлгэрэнгүй)

Төсвийн байнгын хороо хуралдаж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал (2006-2026 он)” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах, бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан зээлийн хүүгийн хөнгөлөлт, татаас, урамшуулал болон хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр, арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон юм. (дэлгэрэнгүй)

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. (дэлгэрэнгүй)

Өргөдлийн байнгын хороо хуралдаж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2026 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээлэл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон ирэх оны төсвийн төслүүдийг хэлэлцсэн. (дэлгэрэнгүй)

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь, 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа. (дэлгэрэнгүй)

Мягмар гараг - 1.jpgЛхагва гараг - 1.jpg

ЛХАГВА 2026.10.21

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшинг хүлээн авч уулзан, бүлгийн даргаар сонгогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогын шийдэл боловсруулах талаарх санал солилцох” хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран зохион байгууллаа. (дэлгэрэнгүй)

"Нээлттэй парламент" бодлогын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст нийтлэгдэв. (дэлгэрэнгүй)

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоонд анх удаа байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо. (дэлгэрэнгүй)

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. (дэлгэрэнгүй)

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. (дэлгэрэнгүй)

Улсын Их Хурлын гишүүн, Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооны төлөөлөгчийг хүлээн авч уулзав. (дэлгэрэнгүй)

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн байна. (дэлгэрэнгүй)

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа. (дэлгэрэнгүй)

"Нээлттэй парламент" бодлогын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн ажлын тайлан Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст нийтлэгдэв. (дэлгэрэнгүй)

Лхагва гараг.jpgПүрэв гараг.jpg

ПҮРЭВ 2026.10.22

"Нээлттэй парламент" бодлогын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Тулгын ажлын тайлан Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст нийтлэгдэв. (дэлгэрэнгүй)

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг тус тус явууллаа. (дэлгэрэнгүй)

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 39 дугаарт Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 1947 оны 81 дүгээр конвенц, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 1969 оны 129 дүгээр конвенцыг соёрхон баталсан Монгол Улсын хуулиуд нийтлэгджээ. (дэлгэрэнгүй)

"Нээлттэй парламент" бодлогын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангийн ажлын тайлан Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст нийтлэгдэв. (дэлгэрэнгүй)

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Мөн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. (дэлгэрэнгүй)

Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцах аялалд энэ өдөр 457 иргэн оролцжээ.

Пүрэв гараг - 1.jpg

БААСАН 2026.10.23

"Нээлттэй парламент" бодлогын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагийн ажлын тайлан Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст нийтлэгдэв. (дэлгэрэнгүй)

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдуулан баталсан хууль тогтоомжид онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэх, гаалийн албан татвар тогтоохоор тусгаж, тамхи болон тамхин бүтээгдэхүүнд үнэр, амт оруулагч бодис, бэлдмэл нэмэхийг хориглох зохицуулалтыг тусгажээ. (дэлгэрэнгүй)

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдийг хамт олонд танилцуулах үйл ажиллагаанд оролцож, ажлын амжилт хүсэв. (дэлгэрэнгүй)

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)

"Нээлттэй парламент" бодлогын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрахын ажлын тайлан Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст нийтлэгдэв. (дэлгэрэнгүй)

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, Р.Сэддорж, Б.Дэлгэрсайхан, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат нар өргөн мэдүүлэв. (дэлгэрэнгүй)

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 23-ны Баасан гарагийн нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 67 гишүүн ирцэд бүртгүүлснээр 10 цаг 05 минутад эхэлж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. (дэлгэрэнгүй)

Баасан гараг.jpg

Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)1 цаг 2 минутын өмнөМонгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа1 цаг 9 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа1 цаг 12 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ1 цаг 18 минутын өмнөДайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө1 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ1 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт 0 хэм орчим байна1 цаг 57 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов10 сар 24. 23:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 24. 23:47Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа10 сар 24. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан10 сар 24. 10:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 24. 10:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа10 сар 24. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов10 сар 23. 18:43Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 16:31Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ10 сар 23. 16:25Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.