Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа


10-р сарын 26
12 цаг 58 минут

     Армени Улс, Ереван хотод болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (CBD COP17)-ын үеэр Хулан хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам улсынхаа павильонд тусгай арга хэмжээ зохион байгууллаа.

Монгол Улсын хулан болон түүний амьдрах өргөн уудам нутгийг хамгаалахын ач холбогдлын хүрээнд туршлага мэдээллээ олон улсын төрийн байгууллага, байгаль хамгаалах байгууллагууд болон судлаачдад танилцуулав.

Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь дэлхийн хулангийн хамгаалалд Монгол Улсын гүйцэтгэж буй тэргүүлэх үүрэг, улс орон болон байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийг онцлон харуулав.

Монгол Улсад дэлхийн нийт хулангийн 80 орчим хувь нь амьдардаг бөгөөд энэ нь манай улсыг уг нүүдлийн амьтныг хамгаалах дэлхийн хамгийн чухал бүс нутгийн нэг болгож байна.

Хулан нь ус, бэлчээрийн нөөцийг даган өргөн уудам, хоорондоо холбоотой цөл, хээрийн бүс нутгаар нүүдэллэдэг. Гэвч дэд бүтцийн хөгжил, амьдрах орчны хуваагдал болон бүтээн байгуулалтын өсөн нэмэгдэж буй нөлөө нь тэдний чөлөөтэй нүүдэллэх боломжид улам бүр аюул учруулж байна.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ТХГН-ийн Бодлогын газрын дарга Ц. Уранчимэг үйл ажиллагааг нээж, хуланг хамгаалах, түүний ирээдүйг баталгаажуулахын тулд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг танилцуулан, илтгэл хэлэлцүүлэв.

WCS-ийн Олон улсын бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч, доктор Сьюзан Либерман Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенц (CMS), CITES болон Куньмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ зэрэг хулан хамгааллыг дэмжих олон улсын бодлогын баримт бичгүүдийг танилцууллаа.

Тэрээр олон улсын түвшинд хүлээсэн үүрэг амлалтыг бодит ажил хэрэг болгох, ялангуяа хил дамнасан хамтын ажиллагаа, амьдрах орчны холбоос, газар ашиглалтын оновчтой төлөвлөлтийг сайжруулах шаардлагатайг онцолсон юм. Мөн хуланг устаж алга болсны дараа сэргээн нутагшуулах биш, өнөөдрийн хамгаалал нь чухал гэдгийг тодотгов.

WCS-ийн Монгол дахь хөтөлбөрийн захирал, доктор Жастин Шанти Александер болон ахлах судлаач, доктор Б. Бүүвэйбаатар нар хулангийн нүүдэл, шилжилт хөдөлгөөний судалгааны үр дүн болон амьдрах орчинд нь тулгарч буй өсөн нэмэгдэж аюул, анхааруулгыг танилцуулан, хэлэлцлээ.

Тэд төмөр зам, авто зам, хилийн хашаа зэрэг дэд бүтэц нь зэрлэг амьтдын нүүдлийг хэрхэн хязгаарлаж байгааг харуулахын зэрэгцээ Монгол Улсад зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийг хөгжүүлэх, төр, орон нутгийн иргэд болон хувийн хэвшилтэй хамтран ажиллаж буй ахиц дэвшлийг онцоллоо.

Франкфуртын амьтан судлалын нийгэмлэгийн (FZS) Кристоф Шенк Казахстан Улсад хуланг сэргээн нутагшуулах томоохон хөтөлбөрийн туршлагаас хуваалцав.

Казахстаны ихэнх нутгаас хулан устаж алга болсны дараа байгаль хамгааллын түнш байгууллагууд түүний популяцийг сэргээхэд ихээхэн хөрөнгө, хүчин чармайлт шаардсан ажлуудыг хэрэгжүүлж байна. Одоогоор Казахстаны төв-хээрийн бүсэд 75 орчим хуланг сэргээн нутагшуулсан нь устаж алга болсон зэрлэг амьтны популяцийг сэргээх боломж төдийгүй тулгардаг хүндрэл бэрхшээлийг харууллаа.

“Хулан хамгаалал: Ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, WCS, Франкфуртын амьтан судлалын нийгэмлэг, WWF Монгол, Хомын талын БЦГ болон бусад байгаль хамгааллын байгууллагын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгээр бодлого, шинжлэх ухаан, олон улсын хамтын ажиллагаа болон зэрлэг амьтдыг сэргээн нутагшуулах туршлагыг хулан хамгаалалд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар санал солилцлоо.

Хулан хамгаалах өдрийг Монгол Улсад 2024 онд албан ёсоор тэмдэглэж эхэлсэн. Энэхүү үндэсний санаачилгад тулгуурлан Монгол Улс болон түнш байгууллагууд уг өдрийг Төв Азийн бусад улс оронд өргөнөөр тэмдэглэдэг болгох, хулангийн ач холбогдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, урт хугацааны хамгааллын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв53 минут 43 секундын өмнөМонгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа60 минутын өмнөӨрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана1 цаг 6 минутын өмнөАлба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ2 цаг 26 минутын өмнө“Шахмал түлш зарна” гэсэн залилангаас сэрэмжилнэ үү!3 цаг 14 минутын өмнөҮндэсний бөхийн Алтан цомын барилдаанд долоон баг өрсөлдөнө3 цаг 23 минутын өмнөБ.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ4 цаг 1 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо4 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна4 цаг 59 минутын өмнөТүймрийн хохирлыг бүрэн тогтооход нисдэг тэрэг ашиглах асуудлыг судалж байна10 сар 25. 16:27“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав10 сар 25. 14:33Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)10 сар 25. 11:08Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа10 сар 25. 11:01Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа10 сар 25. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ10 сар 25. 10:53Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө10 сар 25. 10:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 25. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 хэм орчим байна10 сар 25. 10:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов10 сар 24. 23:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 24. 23:47Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа10 сар 24. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан10 сар 24. 10:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 24. 10:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа10 сар 24. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов10 сар 23. 18:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.