Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв


10-р сарын 26
13 цаг 04 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.26/ Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Замира, П.Мөнхтулга, Д.Үүрийнтуяа, Д.Цогтбаатар, С.Цэнгүүн нараас Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын хэмжээнд жил бүр 15 мянга орчим өрх, 1500 аж ахуйн нэгж нийт 600 орчим мянган гаруй га талбайд тариалан эрхэлж байгааг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд тодотгоод, уур амьсгалын өөрчлөлт, ган, үер, мөндөр зэрэг байгалийн гамшигт үзэгдэл, зах зээлийн хэлбэлзлээс хамаарал өндөр хэвээр байгаа нь тариаланчдын орлогод шууд нөлөөлж, үйлдвэрлэлийн тогтвортой байдал, хүнсний хангамжид эрсдэл учруулсаар байна гэлээ.

viber_image_2026-10-26_12-19-56-136.jpg

Мөн тэрбээр, уг асуудал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ялангуяа хүнсний хангамж, аюулгүй байдалтай шууд холбоотой тул тариалангийн салбарын эрсдэлийг урьдчилан удирдах, тариаланчдын санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, гамшгийн дараах төсвийн гэнэтийн дарамтыг бууруулах зорилгоор тариалангийн индексжүүлсэн даатгалын бие даасан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Иймд Улсын Их Хурлын 19 гишүүнээс анхдагч хуулийн төслийг боловсруулан, өргөн мэдүүлж байна гэв.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлаас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг батлаад олон жил болж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотойгоор тариалангийн салбар, ялангуяа улаанбуудайн тариалалт эрсдэл өндөр хэвээр байна. Энэ асуудалд анхаарч боловсруулсан хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар нь хэлэлцүүлэх нь зүйтэй гэлээ.

viber_image_2026-10-26_12-19-55-344.jpg

Хуулийн төслийн зорилго нь тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр төлөх, даатгуулагч болон даатгагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ.

Төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, тариалангийн индексжүүлсэн даатгалд бодит хохирлыг талбай бүр дээр заавал үнэлэх бус, харин албан ёсны, тогтмол, шалгагдахуйц индексийн үзүүлэлтэд тулгуурлан даатгалын тохиолдол, нөхөн төлбөрийг тодорхойлохоор тусгасан байна.

2.jpg

Түүнчлэн төсөлд индексийн үзүүлэлт болон даатгуулагчид бодитоор учирсан хохирол бүрэн давхцахгүй байх буюу суурь зөрүүний эрсдэлийг тусгайлан зохицуулжээ. Улмаар тариалангийн индексжүүлсэн даатгалын эрсдэлийг түвшнээр нь хуваарилах тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ эрсдэлийн дунд түвшнийг даатгагч болон хамтын эрсдэлийн сан, эрсдэлийн дээд түвшнийг давхар даатгалын компани, түүний сан болон давхар даатгалын механизм хариуцахаар зохицуулсан байна. Мөн тариалангийн индексжүүлсэн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрөөс тухайн жилийн батлагдсан улсын төсөв, төсвийн боломжид багтаан даатгалын хураамжийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар тариалангийн даатгалын эрх зүйн орчин тодорхой болж, шинжлэх ухаанд суурилсан, ил тод, тогтвортой индексжүүлсэн даатгалын тогтолцоо бүрдэн, тариаланчдын эрсдэлийн удирдлага сайжрах, даатгалын зах зээл хөгжих, салбарын урт хугацааны тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв1 цаг 17 минутын өмнөМонгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа1 цаг 23 минутын өмнөӨрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана1 цаг 29 минутын өмнөАлба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ2 цаг 49 минутын өмнө“Шахмал түлш зарна” гэсэн залилангаас сэрэмжилнэ үү!3 цаг 37 минутын өмнөҮндэсний бөхийн Алтан цомын барилдаанд долоон баг өрсөлдөнө3 цаг 46 минутын өмнөБ.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ4 цаг 24 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо5 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна5 цаг 21 минутын өмнөТүймрийн хохирлыг бүрэн тогтооход нисдэг тэрэг ашиглах асуудлыг судалж байна10 сар 25. 16:27“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав10 сар 25. 14:33Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)10 сар 25. 11:08Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа10 сар 25. 11:01Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа10 сар 25. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ10 сар 25. 10:53Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө10 сар 25. 10:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 25. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 хэм орчим байна10 сар 25. 10:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов10 сар 24. 23:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 24. 23:47Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа10 сар 24. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан10 сар 24. 10:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 24. 10:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа10 сар 24. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов10 сар 23. 18:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.