Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно


10-р сарын 26
17 цаг 04 минут

      Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, бусад удирдлагуудын хамт сэтгүүлчдэд нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд дэвшүүлсэн нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилтуудын хүрээнд Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь ажил олгогч, даатгуулагчид харилцан өгөөжтэй байх, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөх нөхцөлийг уян хатан болгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн.

Түүнчлэн, олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж, тэтгэвэр авагч ахмад настны нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор одоо авч байгаа тэтгэвэр дээр нь суурь тэтгэвэр нэмж олгох, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоох нөхцөл, параметрт өөрчлөлт оруулах зэрэг шинэчлэлийг тусгасан.

Мөн тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээд байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд сайн дурын үндсэн дээр нэмэлт тэтгэврийн хуримтлал бүрдүүлж, ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах эрх зүйн орчин бүрдэх юм.

Улсын Их Хурлаас 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр баталсан төсвийн тодотголоор Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч ахмад настнууддаа 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс суурь тэтгэвэр олгох нөхцөл бүрдээд байна.

Манай улсын хувьд нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагч эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 насанд хүрсэн ахмад настанд одоо авч байгаа үндсэн тэтгэвэр дээр нь нэмж суурь тэтгэвэр олгох юм. Өөрөөр хэлбэл, суурь тэтгэвэр нь өндөр насанд хөдөлмөр эрхэлж орлого олох боломж буурах, эрүүл мэндээс үүдэлтэй зардал нэмэгдэх болон амьжиргаатай холбоотой нэмэлт хэрэгцээ үүсэх зэрэг санхүүгийн эрсдэлийг бууруулж, олон жил ажиллаж шимтгэл төлсөн боловч бага тэтгэвэртэй байгаа тэтгэвэр авагч ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Суурь тэтгэврийн хэмжээг тэтгэвэр авагчийн шимтгэл төлсөн хугацаа болон үндсэн тэтгэврийн хэмжээнээс хамааруулан сард 100,000–300,000 төгрөг байхаар ялгаатай тогтооно.

Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс суурь тэтгэвэр олгоно. Мөн эдгээр суурь тэтгэвэр авагчдын 85 хувь нь 200.0 мянган төгрөгөөс дээш хэмжээний суурь тэтгэвэр авах бөгөөд суурь тэтгэврийн дундаж хэмжээ 224.0 мянган төгрөг байх тооцоолол байна.

Харин цэргийн болон олон хүүхэдтэй эх, зарим онцлог мэргэжил, хөдөлмөрийн нөхцөлөөр 45, 50, 55 насанд эрт тэтгэвэрт гарсан тэтгэвэр авагчид эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 насанд хүрсэн өдрөөсөө суурь тэтгэвэр авч эхэлнэ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар тэтгэврийн үнэ цэнийг бууруулахгүй байх зорилгоор тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэхээр заасан. Энэ хүрээнд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх зардлыг Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган хэлэлцүүлж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв43 минут 12 секундын өмнөНийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно57 минут 42 секундын өмнөМАН: Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсныг танилцуулав2 цаг 17 минутын өмнөТариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 цаг 58 минутын өмнөМонгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа5 цаг 4 минутын өмнөӨрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана5 цаг 10 минутын өмнөАлба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ6 цаг 30 минутын өмнө“Шахмал түлш зарна” гэсэн залилангаас сэрэмжилнэ үү!7 цаг 18 минутын өмнөҮндэсний бөхийн Алтан цомын барилдаанд долоон баг өрсөлдөнө7 цаг 27 минутын өмнөБ.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ8 цаг 5 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо8 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна9 цаг 2 минутын өмнөТүймрийн хохирлыг бүрэн тогтооход нисдэг тэрэг ашиглах асуудлыг судалж байна10 сар 25. 16:27“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав10 сар 25. 14:33Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)10 сар 25. 11:08Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа10 сар 25. 11:01Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа10 сар 25. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ10 сар 25. 10:53Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө10 сар 25. 10:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 25. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 хэм орчим байна10 сар 25. 10:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов10 сар 24. 23:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 24. 23:47Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа10 сар 24. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан10 сар 24. 10:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.