УИХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв


10-р сарын 26
17 цаг 18 минут

       Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар тэргүүтэй Улсын Их Хурлын төлөөлөгчид Туркийн Улсын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Каянакын урилгаар тус улсад 2026 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд парламентын бүлгийн айлчлал хийлээ.

Зураг 2.JPG

Тус айлчлалаар Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй хоёр улсын бүлэг хоорондын уулзалт, Туркийн Үндэсний Их Хурлын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Фуат Октай, Гадаад харилцааны дэд сайд Беррис Экинжи нартай албан уулзалт хийснээс гадна Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөлийн (DEİK) дэргэдэх Монгол-Туркийн бизнесийн зөвлөлийн гишүүд болон Туркийн Төрийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Өндер Кахвежи нартай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар тус тус санал солилцлоо.

Зураг 3.JPG

Парламентын бүлэг хоорондын уулзалтын үеэр бүлгийн дарга С.Зулпхар Туркийн Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдийг 2025 оны 10 дугаар сард Монгол Улсад хүлээн авснаас хойш 1 жилийн дараа бүлгийн хариу айлчлал хийж буйдаа баяртай байна гээд, тухайн үед талуудын ярилцан тохиролцсон ажлууд бодит үр дүнд хүрч байгааг онцолллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 онд Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөгжлийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Тухайлбал, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, Хархорум хотын бүтээн байгуулалт, Хавдар судлалын хоёрдугаар төв байгуулах, бага оврын сум угсрах үйлдвэр байгуулах зэрэг төслүүдийг дурдаж, эдгээр ажлыг бодит ажил хэрэг болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллага, тэр дундаа парламентын бүлгийн хүрээнд идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Зураг 4.JPG

Бүлгийн дарга Ибрахим Каянак Турк, Монгол хоёр улс түүхийн олон зуун жилийн хэлхээ холбоотой бөгөөд Бүгд Найрамдах Турк Улс нь Монгол Улсын дотнын түнш гэдгийг цохон тэмдэглэв. Мөн сүүлийн жилүүдэд бүхий л салбарт харилцан айлчлал, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг сайшааж, хоёр улсын уул уурхай, эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал гэх мэт бүх салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахын төлөө байгааг онцоллоо.

Түүнчлэн хоёр улсын худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрээд байгаа ч, цаашид улам нэмэгдүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

Зураг 5.JPG

Туркийн Үндэсний Их Хурлын Гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүдтэй хийсэн уулзалтаар талууд хууль тогтоох байгууллага хоорондын Байнгын хороодын харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг сайшааж, цаашид парламентын дипломат харилцааг улам бататган бэхжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ. Мөн бүс нутаг, дэлхий дахинаа өрнөж буй цаг үеийн асуудлуудаар санал солилцлоо.

Зураг 6.JPG

Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад харилцааны дэд сайд Беррис Экинжитэй хийсэн уулзалтын үеэр талууд хоёр улсын Засгийн газар хоорондын харилцаа, харилцан айлчлал эрчимтэй явагдаж байгааг сайшааж, Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөсөнд баяртай байгааг илэрхийлэв. Түүнчлэн, дэд сайд Беррис Экинжигийн зүгээс энэ оны 11 дүгээр сард Туркэд зохион байгуулагдах НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 31 дүгээр бага хурал (COP31)-д Монгол Улсаас төлөөлөгчид оролцуулах болсонд талархал илэрхийлэв.

Зураг 7.jpg

Бүлгийн айлчлалын хүрээнд төлөөлөгчид Анкара хот дахь Ататуркийн бунхан цогцолборт зочлон цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар хүндэт зочны дэвтэрт сэтгэгдэл бичиж үлдээв.

Зураг8.jpegЗураг9.jpg

Төлөөлөгчид Анкара хотын Зохион байгуулалттай аж үйлдвэрийн бүсэд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан бөгөөд энэ үеэр Налайхын үйлдвэрлэл, технологийн парк, Анкара хотын Зохион байгуулалттай аж үйлдвэрийн бүс хооронд Хамтын ажиллагааны протокол байгуулж, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүд оролцов.

Зураг10.jpeg

Төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөлийн (DEİK) дэргэдэх Монгол-Туркийн бизнесийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн боломж бололцоог хэрхэн хангаж ажиллах талаар санал солилцлоо.

Зураг11.jpg

Монгол, Турк хоёр улсын хооронд Стратегийн түншлэл тогтоосноос хойш Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн анхны бүлгийн айлчлал үр дүнтэй болж өндөрлөв.

Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга Д.Бум-Очир, тус бүлгийн гишүүн Б.Заяабал, У.Отгонбаяр нар багтан ажиллалаа.

Гадаад хамтын ажиллагааны газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв1 цаг 58 минутын өмнөНийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно2 цаг 13 минутын өмнөМАН: Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсныг танилцуулав3 цаг 31 минутын өмнөТариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 13 минутын өмнөМонгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа6 цаг 19 минутын өмнөӨрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана6 цаг 24 минутын өмнөАлба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ7 цаг 45 минутын өмнө“Шахмал түлш зарна” гэсэн залилангаас сэрэмжилнэ үү!8 цаг 33 минутын өмнөҮндэсний бөхийн Алтан цомын барилдаанд долоон баг өрсөлдөнө8 цаг 41 минутын өмнөБ.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ9 цаг 19 минутын өмнөУИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо10 сар 26. 9:05Цаг агаар: Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна10 сар 26. 9:00Түймрийн хохирлыг бүрэн тогтооход нисдэг тэрэг ашиглах асуудлыг судалж байна10 сар 25. 16:27“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав10 сар 25. 14:33Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)10 сар 25. 11:08Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа10 сар 25. 11:01Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа10 сар 25. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ10 сар 25. 10:53Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө10 сар 25. 10:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 25. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 хэм орчим байна10 сар 25. 10:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов10 сар 24. 23:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 24. 23:47Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа10 сар 24. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан10 сар 24. 10:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.