Аравдугаар сарын 27-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
10-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи төв, говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Завхан, Идэр, Заг-Байдраг голын эхээр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндийгөөр 4-9 хэм дулаан бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.
10-р сарын 28-наас 11-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Аравдугаар сарын 28-ны өдөр Завханы хойд, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр, 28-29-нд шилжих шөнө Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн хэсгээр, 29-ний өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 30-нд Баян-Өлгий, Ховд, Увсын, Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Говь-Алтайн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-2.0 мм, 31-нд Завхан, Хөвсгөл, Дорнодын зарим, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатарын хойд, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна. Аравдугаар сарын 29, 30-нд нутгийн зүүн хойд, 31-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Facebook
Twitter
Youtube


Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа
Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно
Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна
Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно
Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ

Сэтгэгдэл бичих