Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав


10-р сарын 27
9 цаг 12 минут

     Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталсан тухай батламж жуух бичгүүдийг солилцов.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны үндсийг тодорхойлсон тус суурь баримт бичигт хоёр улсын Ерөнхийлөгч нар 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан.

Хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, зам тээвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн энэхүү гэрээ нь ийнхүү хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна.

Талууд 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор есөн баримт бичиг байгуулав.

  1. “Монгол Улс болон Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал”-д Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд Максим Рыженков нар гарын үсэг зурав.

Энэхүү баримт бичгийн хүрээнд талууд улс төр, худалдаа, эдийн засаг, хүнд болон хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, спорт, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар тохиролцов. Энэ нь Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, 2027-2029 онд цогцоор нь бэхжүүлэхэд чиглэж байна.

  1. “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Спортын яам хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Жуковын Алдаржавхлан, Бүгд Найрамдах Беларусь Улсын Спортын сайд Сергей Ковальчук нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хоёр улс спортын хөгжил, спортын анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийн солилцоог хэрэгжүүлэхээс гадна спортын тэмцээн, олон улсын спортын арга хэмжээнд хоёр улсын тамирчдыг харилцан оролцуулж, үндэсний шигшээ багуудыг хамтран сургуулилт, бэлтгэл хийлгэх зэрэг чиглэлээр хамтарч ажиллана. Баримт бичгийг байгуулснаар хоёр орны спортын салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж, сайн туршлагын солилцоог хэрэгжүүлж, салбарын симпозиум, эрдэм шинжилгээний хурал, сургалтад мэргэжилтнүүдийг харилцан оролцох боломжийг бүрдүүлнэ.

  1. “Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал”-д Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Юрий Горлов нар гарын үсэг зурав.

Замын зураглалын хүрээнд талууд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, экспортын боломжтой бүтээгдэхүүний талаарх мэдээлэл солилцох, тарифын хөнгөлөлтийг үр ашигтай ашиглах, мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг хангах асуудлыг шийдвэрлэх, хоёр улсын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулах, үзэсгэлэн, яармаг, форумын чиглэлээр хамтран ажиллана.

Энэхүү замын зураглал нь Монгол, Беларусийн хөдөө аж ахуйн салбарын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, технологи, туршлага солилцох, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх гол зорилготой.

4.“Хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын концерн “БЕЛЛЕГПРОМ” хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат, Бүгд Найрамдах Беларусь Улсын концерн “БЕЛЛЕГПРОМ”-ын захирал Надежда Лазаревич нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоох, үзэсгэлэн, яармаг, бизнес уулзалт, форум, семинар зохион байгуулах, мэдээлэл солилцох, хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, Беларусийн хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн түншлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ.

  1. “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Гаалийн хороо хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Байгалмаа, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гаалийн хорооны дарга Владимир Орловский нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн дагуу талууд олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах, хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, гааль, бизнесийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор гаалийн харилцаанд оролцогчийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн статусыг харилцан хүлээн зөвшөөрнө. Хоёр улсын гаалийн байгууллага итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулж, бичиг баримтын болон хяналт шалгалтын ачааллыг бууруулан, гадаад худалдааг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой юм.

  1. “Итгэмжлэлийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төв болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Итгэмжлэлийн төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гунаажавын Байгалмаа, Бүгд Найрамдах Беларусь Улсын Итгэмжлэлийн төвийн захирал Екатерина Дворак нар гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичиг нь Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын үндэсний итгэмжлэлийн тогтолцооны дүйцлийг хангах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр талын итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудаас гаргасан тохирлын үнэлгээний үр дүнгийн найдвартай байдал, хүлээн зөвшөөрөх нөхцөлийг хангахад чиглэж байна. Мөн итгэмжлэл болон тохирлын үнэлгээний чиглэлээр олон улсын стандарт, Дэлхийн итгэмжлэлийн байгууллага (Global ACI)-ын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх туршлага, практикийг уялдуулахад ач холбогдолтой юм.

Талууд итгэмжлэлийн үйл ажиллагаа, үнэлгээнд харилцан оролцох, итгэмжлэлийн чиглэлээрх шилдэг туршлагыг хуваалцах, мэдээлэл, туршлага, үнэлгээний мэргэжилтэн, техникийн шинжээчдийг харилцан солилцох, хамтарсан үнэлгээ хийх, семинар, сургалт, чадавх бэхжүүлэх арга хэмжээ зохион байгуулах зэрэг үндсэн чиглэлээр хамтран ажиллана.

  1. “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн болон соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Баянхонгор аймаг болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Гомель муж хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Баянхонгор аймгийн Засаг дарга Эрдэнээгийн Энхбат, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гомель мужийн Гүйцэтгэх хорооны дарга Иван Крупко нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд талууд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсрол, соёл урлаг, аялал жуулчлал, байгаль орчны салбарт хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, хамтарсан үйлдвэр, үзэсгэлэн яармаг, хөрөнгө оруулалтын төслийн мэдээлэл солилцохыг дэмжинэ.

  1. “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хэнтий аймаг болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Могилёв муж хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Хэнтий аймгийн Засаг дарга Дамдинжавын Аюурбунь, Бүгд Найрамдах Беларусь Улсын Могилёв мужийн Гүйцэтгэх хорооны дарга Анатолий Исаченко нар нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Хэнтий аймаг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Могилёв муж хоорондын найрсаг харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгууллаа. Хэлэлцээрийн хүрээнд хоёр тал харилцан туршлага солилцох, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсрол, соёл, аялал жуулчлал, спортын салбарт хамтарсан төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Энэхүү хэлэлцээр нь орон нутаг хоорондын шууд харилцааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхэд чиглэж байна.

  1. “Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Белтелерадиокомпани” хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл, Бүгд Найрамдах Беларусь Улсын “Белтелерадиокомпани”-ийн Ерөнхий захирал Иван Эйсмонт нар гарын үсэг зурав.

Энэхүү баримт бичгийн хүрээнд хоёр улсын түүх, нийгэм, соёлыг харилцан сурталчлан таниулж, телевизийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Талууд баримтат болон уран сайхны кино, телевизийн нэвтрүүлэг, контент солилцох, хоёр улсын телевиз хамтарсан уран бүтээл бэлтгэх, харилцаа холбооны салбарт мэргэжлийн хүний нөөцийг чадавхжуулах, радио, телевизийн наадам, үзэсгэлэн, соёлын арга хэмжээнд оролцох техникийн болон хэвлэл мэдээллийн салбарт зохион байгуулж буй үйл ажиллагааг идэвхтэй дэмжих чиглэлээр хамтарч ажиллана.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ15 секундын өмнөХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа8 минут 53 секундын өмнөБеларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа15 минут 15 секундын өмнөТөрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа34 минут 19 секундын өмнөМонгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ59 минут 55 секундын өмнөМонгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав1 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан1 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 26. 23:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа10 сар 26. 23:01УИХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв10 сар 26. 17:18Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно10 сар 26. 17:04МАН: Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсныг танилцуулав10 сар 26. 15:45Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 26. 13:04Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа10 сар 26. 12:58Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана10 сар 26. 12:52Алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ10 сар 26. 11:32“Шахмал түлш зарна” гэсэн залилангаас сэрэмжилнэ үү!10 сар 26. 10:44Үндэсний бөхийн Алтан цомын барилдаанд долоон баг өрсөлдөнө10 сар 26. 10:36Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ10 сар 26. 9:58УИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо10 сар 26. 9:05Цаг агаар: Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна10 сар 26. 9:00Түймрийн хохирлыг бүрэн тогтооход нисдэг тэрэг ашиглах асуудлыг судалж байна10 сар 25. 16:27“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав10 сар 25. 14:33Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)10 сар 25. 11:08Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа10 сар 25. 11:01Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа10 сар 25. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ10 сар 25. 10:53Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө10 сар 25. 10:35Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 25. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 хэм орчим байна10 сар 25. 10:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.