ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа


10-р сарын 27
10 цаг 06 минут

     Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /2026.10.26/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 15:22 цагт 57.1 хувийн ирцтэй хуралдаж эхэлсэн бөгөөд 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Соронзонболд, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Д.Батлут, Б.Тулга, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Э.Батшугар, С.Цэнгүүн, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал, Л.Мөнхбаатар, Г.Уянгахишиг, Х.Тэмүүжин, Ж.Баярмаа нар хүрэлцэн ирж оролцов.

14.jpg

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай байв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг танилцуулсан.

1.jpg

Нэр дэвшигч З.Ганзориг 1985 онд төрсөн, 2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2016-2018 онд тус сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 2023 оноос ажиллаж байна.

Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Х.Баасанжаргал нар асуулт асуусан. Гишүүд, улс төрөөс хараат бус байх талаар байр сууриа тодорхой илэрхийлэхийг хүсэж, Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг хийхдээ удаашруулдаг, хүндрэл учруулдаг талаар судалгаа хийсэн эсэх, Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага хууль ёсны шийдвэр гаргасан уу гэдэг явцуу хүрээнд асуудлыг шийдвэрлэж байна гэсэн өмгөөлөгчдийн шүүмжлэлийг анхаарах, цаашид юуг засаж өөрчлөх шаардлагатай байгааг тодруулсан. Тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллана гэдэг нь албан тушаал гэхээсээ илүү Үндсэн хуулиар бий болсон засаглалын салаа мөчир шүүх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Тиймээс хуулийг дээдэлж, хариуцлагатай, ёс зүйтэй, нэр төртэй ажиллах ёстойг сануулав. Нэр дэвшигч З.Ганзориг, хууль дээдлэх ёс, хараат бус байдал, шударга хичээнгүй байдал зэрэг зарчмуудыг чанд сахиж ажиллахаа илэрхийлсэн. 

2.jpg6.jpg10.jpg

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, мэдлэгийн хувьд ч тэр, итгэл үнэмшлийн хувьд ч тэр мэргэжилдээ үнэнч байгаарай. Шүүх бол хүний эрхийн, иргэний эрхийн цайз байх ёстой гэв.

Хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг байв.

11.jpg

Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулгадаа, цахим гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр холбогдох албадыг бэхжүүлэх, орон тоо, урсгал зардлыг тооцон төсөвт тусгалаа. Мөн Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлахтай холбоотой хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд шүүхийн байгууллагын орон тоо, цалин хөлсний зардлыг төсвийн төсөлд нэмж тусгасан гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд хууль сахиулах байгууллагын орон тоо, ажлын ачаалал, иргэдийн аюулгүй байдал, шүүхийн үйл ажиллагааны нөхцөл, төсвийн үр дүнг хүний эрхэд суурилсан шалгуураар үнэлэх асуудлыг хөндөж, зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалаа. Хэлэлцүүлгийн талаарх санал, дүгнэлтийг холбогдох Байнгын хороодод хүргүүлэхээр болов.

9.jpg15.jpg18.jpg

Мөн Хүний эрхийн Үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр сонгон шалгаруулалтын шаардлага, үнэлгээ, нэр дэвшүүлэх ажиллагааг холбогдох хуульд нийцүүлж, хуулийн үндэслэлгүй нэмэлт болзол, давхардсан зохицуулалтыг арилгах, ажлын хэсгийн сонгон шалгаруулалт болон Байнгын хорооны нэр дэвшигчийн сонсголын уялдааг тодорхой болгохоор зохицуулав.

Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл сунгаж, сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.

Хуралдааны төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан Зохиогчийн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв31 минут 36 секундын өмнөУИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа36 минут 42 секундын өмнөМонгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна41 минут 32 секундын өмнөБеларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа44 минут 51 секундын өмнөХот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ51 минут 46 секундын өмнөХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа1 цаг 1 минутын өмнөБеларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа1 цаг 7 минутын өмнөТөрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа1 цаг 26 минутын өмнөМонгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ1 цаг 52 минутын өмнөМонгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав1 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан2 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 26. 23:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа10 сар 26. 23:01УИХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв10 сар 26. 17:18Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно10 сар 26. 17:04МАН: Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсныг танилцуулав10 сар 26. 15:45Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 26. 13:04Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа10 сар 26. 12:58Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана10 сар 26. 12:52Алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ10 сар 26. 11:32“Шахмал түлш зарна” гэсэн залилангаас сэрэмжилнэ үү!10 сар 26. 10:44Үндэсний бөхийн Алтан цомын барилдаанд долоон баг өрсөлдөнө10 сар 26. 10:36Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ10 сар 26. 9:58УИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо10 сар 26. 9:05Цаг агаар: Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна10 сар 26. 9:00Түймрийн хохирлыг бүрэн тогтооход нисдэг тэрэг ашиглах асуудлыг судалж байна10 сар 25. 16:27“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав10 сар 25. 14:33Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)10 сар 25. 11:08Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа10 сар 25. 11:01Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа10 сар 25. 10:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.