Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа


10-р сарын 27
10 цаг 21 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Беларусь-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Минск хотноо зохион байгуулав.

Форумд хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид оролцож, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, түншлэлийг бэхжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Форумыг Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Кузнецов, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Беларусийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Михаил Мятликов, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар нээж үг хэлэв.

Бизнес форумын хүрээнд хоёр улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн хамтын ажиллагааны боломж, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн чиглэлээр илтгэл, танилцуулга хийж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Мөн хоёр улсын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалт зохион байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн чиглэлээр шинэ түншлэл тогтоох, харилцан ашигтай төсөл, санаачилгыг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Беларусь-Монголын бизнес форумын хүрээнд хоёр талын аж ахуйн нэгжүүд төмөр замын тээвэрлэлт, барлигын салбар болон хөдөө, аж ахуйн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, хүнсний бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт зэрэг салбар, чиглэлийн нийт 50 сая ам.долларын үнийн дүн бүхий 17 гэрээ, санамж бичиг байгууллаа.

Тус бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, логистик болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

  1. Монгол Улсын “Талын хишиг транс” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Могилёвын вагон үйлдвэрлэлийн үйлдвэр” ХХК хоорондын худалдааны гэрээ,
  2. Монгол Улсын “Агдилер” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Амкодор” ХК хоорондын дилерийн гэрээ,
  3. Монгол Улсын “Агдилер” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Гомсельмаш” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  4. Монгол Улсын Барилгачдын нэгдсэн холбоо болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Барилгачдын холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  5. Монгол Улсын “Шинэ цонх” стандарт ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Лидерстрой град” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  6. Монгол Улсын “Ханбогд кашимер” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Камволь” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  7. Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Белгоспищепром” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  8. Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Жабинковский сахарный завод” ХК хоорондын гэрээ,
  9. Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Минский молочный завод №1” ХК хоорондын худалдааны гэрээ,
  10. Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Городейский сахарный комбинат” ХК хоорондын худалдааны гэрээ,
  11. Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “ABC company” ХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  12. Монгол Улсын “Витафит” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “ABC company” ХК хоорондын худалдааны гэрээ,
  13. Монгол Улсын Минск Беларусийн худалдааны төв ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Бабушкина Крынка” НХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  14. Монгол Улсын “Тулгасайхан” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Санта Бремор” ХХК хоорондын гэрээний хугацааг сунгах нэмэлт хэлэлцээр,
  15. Монгол Улсын “Jessica Energy” ХХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Энергокомплект” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  16. Монгол Улсын ноос ноолуурын холбоо болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Камволь” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
  17. Монгол Улсын “Нэхээсгүй эдлэл” ХК болон Бүгд Найрамдах Беларусь Улсын “Камволь” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв54 минут 11 секундын өмнөУИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа59 минут 17 секундын өмнөМонгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна1 цаг 5 минутын өмнөБеларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа1 цаг 8 минутын өмнөХот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ1 цаг 15 минутын өмнөХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа1 цаг 23 минутын өмнөБеларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа1 цаг 30 минутын өмнөТөрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа1 цаг 49 минутын өмнөМонгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ2 цаг 15 минутын өмнөМонгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав2 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан2 цаг 24 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 26. 23:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа10 сар 26. 23:01УИХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв10 сар 26. 17:18Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно10 сар 26. 17:04МАН: Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсныг танилцуулав10 сар 26. 15:45Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 26. 13:04Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа10 сар 26. 12:58Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана10 сар 26. 12:52Алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ10 сар 26. 11:32“Шахмал түлш зарна” гэсэн залилангаас сэрэмжилнэ үү!10 сар 26. 10:44Үндэсний бөхийн Алтан цомын барилдаанд долоон баг өрсөлдөнө10 сар 26. 10:36Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ10 сар 26. 9:58УИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо10 сар 26. 9:05Цаг агаар: Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна10 сар 26. 9:00Түймрийн хохирлыг бүрэн тогтооход нисдэг тэрэг ашиглах асуудлыг судалж байна10 сар 25. 16:27“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав10 сар 25. 14:33Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)10 сар 25. 11:08Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа10 сар 25. 11:01Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа10 сар 25. 10:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.