Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-нд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын гишүүнээр элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна.
НҮБ-ыг анх байгуулагдсанаас хойш 15 жилийн дараа Олон улсын дипломат үйл ажиллагааны үр дүнд Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд тус байгууллагын 101 дэх гишүүн болжээ. Энэхүү түүхэн үйл явдал нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий дахинд албан ёсоор бататгасан юм. НҮБ-ын гишүүн болсноос хойш 65 жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-ын тавцанд идэвхтэй гадаад бодлого явуулж, 90 гаруй тогтоолын төслийг санаачлан батлуулсан бөгөөд дэлхийн энх тайвны үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсаар байна.
Монгол Улс 2002 оноос эхлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд анхны цэргийн ажиглагчдаа илгээснээс хойш өнөөг хүртэл маш идэвхтэй оролцож байгаа юм. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээдэг дэлхийн 120 гаруй орноос 24 дүгээр байрт жагсдаг аж. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 20 мянга гаруй цэнхэр дуулгатнууд Бүгд Найрамдах Өмнөд Судан, Конго, Суданы Абей муж, Баруун Сахар, Чад гэх мэт дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэжээ. Мөн энхийг сахиулах үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоог тууштай дэмждэг бөгөөд одоогийн байдлаар 730 гаруй эмэгтэй алба хаагч үүрэг гүйцэтгээд байна. Саяхан эмэгтэй энхийг сахиулагчдын эзлэх хувийг 15 хувьд хүргэж, олон улсад жишиг болсон юм.
Түүнчлэн,
-Цөмийн зэвсэггүй статус: Монгол Улс 1992 онд нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласан. НҮБ-ын Ерөнхий Ассамблей хоёр жил тутамд “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталж, олон улсын хэмжээнд баталгаажуулж ирсэн юм.
-Хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрх: Манай улсын санаачилгаар Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай тогтоолыг НҮБ-аас баталж, жил бүрийн аравдугаар сарын 15-ныг Олон улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр болгон тэмдэглэдэг болсон.
-Бичиг үсэгтэн болох үйлс: НҮБ-аас “Бичиг үсгийн арван жил”-ийг зарлуулах, бичиг үсгийн боловсролыг дэлхий даяар түгээх тогтоолуудыг санаачлан батлуулж байв.
-Нүүдлийн мал аж ахуй: Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан.
Facebook
Twitter
Youtube


Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа
Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно
Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна
Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно
Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ

Сэтгэгдэл бичих