УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа


10-р сарын 27
10 цаг 29 минут

     Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал (2026.10.26) “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа. Тэрбээр, иргэдийг 13.00-15.00 цагт хүлээн авахаар товлосон бөгөөд уулзалт эхлэх үед парламентын гишүүнд өөрсдөд тулгарч буй асуудал бэрхшээл, санал хүсэлтээ уламжлахаар хэдийн 10 гаруй хүн ирсэн байв.

6.jpg

“Нээлттэй парламент” танхимыг зорин ирэх иргэдийн дийлэнх нь нийгмийн халамж, хамгаалал, эрүүл мэндийн салбарын асуудлыг хөндөж, бодит дэмжлэг, оновчтой шийдвэр хүсэмжилж буйгаа илэрхийлж байлаа.

viber_image_2026-10-26_13-54-03-468.jpg11.jpgviber_image_2026-10-26_13-54-17-293.jpg

Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал иргэдийн санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцуулж, зарим асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм. Тухайлбал, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ гэдгийг онцлоод төсөв, эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

4.jpg3.jpg

Засгийн газраас Оюутолгой төслөөс ирэх онд авах 3,0 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар “e-Mongolia” платформоор дамжуулан 14 хоногийн хугацаанд иргэд, олон нийтээс санал авсан байна. Нийт 96 мянга орчим иргэн санал өгсний 55 мянга гаруй буюу 57 хувь нь хуримтлалын сангаар дамжуулан боловсрол, эрүүл мэнд, орон сууцын дэмжлэг авахыг дэмжсэн бол 24 мянган иргэн буюу 26 хувь нь мөнгөө хуримтлалын санд хадгалах санал өгчээ.

Уулзалтын үеэр иргэд Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн хуваарилж, зарцуулах талаар тодруулсан юм. Засгийн газраас дээрх санал асуулгын үр дүнг харгалзан үзэж, өнгөрөгч долоо хоногт Оюутолгойн ногдол ашгийн зарцуулалттай холбоотой нэг удаагийн хуулийн төслөө эргүүлэн татаж авсныг О.Батнайрамдал гишүүн тайлбарлав.

13.jpg

Мөн Оюутолгойн ногдол ашиг ард түмний өмч тул эхнээс нь оновчтой, зөв хуваарилалт хийх хэрэгтэй бөгөөд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, орон сууцны дэмжлэг, эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулагдах болсныг хэллээ.

8.jpg7.jpgviber_image_2026-10-26_13-54-10-962.jpg

Түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсныг дуулгаад өнөөдрийн уулзалтын үеэр иргэдийн тавьсан асуудлуудыг шийдэх зохицуулалтыг төсөлд тусгахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Ялангуяа нийгмийн халамжийн тэтгэмж, дэмжлэгийг оновчтой тогтоох, зарим хөнгөлөлт, тусламжийг багцлах, иргэдийн амьжиргааг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулсан шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэв.

5.jpg

Иргэдийн зүгээс нийгэм, эдийн засаг, улс төр, цаг үеийн олон асуудлаар нээлттэй ярилцаж, мэдээлэл авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалд ажлын амжилт хүслээ.

9.jpg14.jpg

Тэрбээр “Нээлттэй парламент” танхимд ажилласан 16 дахь гишүүн болсон бөгөөд өнөөдөр 27 иргэнтэй уулзлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд34 секундын өмнө“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа11 минут 29 секундын өмнөЭрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв1 цаг 7 минутын өмнөУИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа1 цаг 13 минутын өмнөМонгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна1 цаг 17 минутын өмнөБеларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа1 цаг 21 минутын өмнөХот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ1 цаг 28 минутын өмнөХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа1 цаг 36 минутын өмнөБеларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа1 цаг 43 минутын өмнөТөрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2 цаг 2 минутын өмнөМонгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ2 цаг 27 минутын өмнөМонгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав2 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан2 цаг 37 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 26. 23:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа10 сар 26. 23:01УИХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв10 сар 26. 17:18Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно10 сар 26. 17:04МАН: Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсныг танилцуулав10 сар 26. 15:45Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 26. 13:04Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа10 сар 26. 12:58Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана10 сар 26. 12:52Алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ10 сар 26. 11:32“Шахмал түлш зарна” гэсэн залилангаас сэрэмжилнэ үү!10 сар 26. 10:44Үндэсний бөхийн Алтан цомын барилдаанд долоон баг өрсөлдөнө10 сар 26. 10:36Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ10 сар 26. 9:58УИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо10 сар 26. 9:05Цаг агаар: Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна10 сар 26. 9:00Түймрийн хохирлыг бүрэн тогтооход нисдэг тэрэг ашиглах асуудлыг судалж байна10 сар 25. 16:27“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав10 сар 25. 14:33Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)10 сар 25. 11:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.