БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд


10-р сарын 27
11 цаг 41 минут

     БНСУ-д суралцах шийдвэр гаргахдаа сургуулийн сонголт, санхүүгийн боломж, хэлний бэлтгэл болон виз, оршин суух эрхтэй холбоотой хууль, журмыг сайтар судалж, урьдчилан бэлтгэхийг зөвлөж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суралцахаар ирж буй оюутны тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж, 2023 онд 14,295, 2024 онд 17,330, 2025 онд 19,865, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 20,784 оюутан суралцаж байна. Үүнээс 1,358 оюутан визийн хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байгаа нь нийт оюутны 6.5 орчим хувь эзэлж байгааг БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас мэдээлэв.

Зуучлагчтай байгуулж буй гэрээ, хүүхдийнхээ суралцах, амьдрах нөхцөлийг сайтар судалж, аливаа бичиг баримтыг хэрхэн бүрдүүлж, хаана хүргүүлж байгааг хянах, хувийн мэдээлэл болон бичиг баримтаа бусдад хяналтгүй шилжүүлэхгүй байхад оюутан, эцэг эх, асран хамгаалагчид болгоомжтой хандана уу.

Иймд, БНСУ-д суралцахаар төлөвлөж буй ОЮУТАН, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ Та бүхэнд дараах асуудалд онцгойлон анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЗӨВЛӨЖ байна. Үүнд:

Элсэхээр төлөвлөж буй их, дээд сургууль болон хэлний бэлтгэлийн ангийн албан ёсны зөвшөөрөл, үйл ажиллагаа, сургалтын чанар, гадаад оюутанд үзүүлэх үйлчилгээний талаар урьдчилан судлах,

БНСУ-ын Боловсролын яам, Хууль зүйн яамнаас баталгаажуулдаг гадаад оюутны боловсролын чанарын үнэлгээний тогтолцоо (IEQAS)-ны шаардлага хангасан сургуулийн жагсаалт болон дэлхийн их, дээд сургуулиудыг жил бүр эрэмбэлэн гаргадаг олон улсын нэр хүндтэй байгууллагын үнэлгээг судалж, шалгах,

Зуучлагч байгууллагын амлалт, сурталчилгаанд дангаар нь найдалгүйгээр сургуультай шууд холбогдож, элсэлт болон төлбөрийн мэдээллийг баталгаажуулах,

Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, орлого болон санхүүгийн баталгааг худал мэдүүлэх, бодит бус мэдээлэл өгөхөөс зайлсхийх, зуучлагч байгууллагын бэлдсэн эцсийн материалыг шалгаж байх,

Сургалтын төлбөрөөс гадна амьжиргааны зардлыг урьдчилан тооцож, санхүүгийн боломжид нийцсэн шийдвэр гаргах,

БНСУ-д ирэхээсээ өмнө солонгос хэлний зохих мэдлэг эзэмшиж, сургалтын ачаалал, ирц, шалгалт, бие даан суралцах шаардлагыг урьдчилан ойлгосон байх,

Хичээл таслах, сургалтаа орхих, санхүүгийн хүндрэлээс шалтгаалан суралцах боломжгүй, хүндрэл үүссэн тохиолдолд тухайн сургуульд нэн даруй мэдэгдэх,

Гадаадын иргэний бүртгэл, оршин суух хугацаа сунгуулах, бичиг баримтын мэдээлэл, хаяг өөрчлөх болон сургуулиа солихтой холбоотой мэдэгдэл, зөвшөөрлийг журмын дагуу хугацаанд нь биелүүлэх,

Зуучлагч, ажил олгогч болон бусад этгээдийн зөвлөгөөнд дангаар нь найдалгүй, виз, оршин суухтай холбоотой асуудлыг БНСУ-ын Цагаачлалын алба болон сургуулийн холбогдох нэгжээс тухай бүр тодруулах,

D-2 болон D-4 визтэй байна гэдэг нь шууд ажил эрхлэх эрхтэй гэсэн үг биш бөгөөд цагийн ажил хийхийн өмнө сургуулийн гадаад оюутан хариуцсан нэгж болон Цагаачлалын албанаас зөвшөөрөл авах шаардлага, ажиллах боломжтой салбар, ажлын цагийн хязгаарлалтыг тодруулах,

Ирэхээсээ өмнө амьдрах байр, гэрээний нөхцөл, байрны төлбөр, барьцаа мөнгө болон сургуульдаа хүрэх унаа, замын талаар судлах,

Эрүүл мэндийн даатгалын төлбөрийн цаг тухайд нь хийх, эмнэлгийн тусламж авах боломж, яаралтай үед холбоо барих хүний мэдээллийг бэлтгэх,

Хэлний бэрхшээл, ганцаардал, сэтгэл зүй, санхүүгийн хүндрэл болон бусад асуудал тулгарвал ганцаараа даван туулах гэж оролдолгүй, сургууль, зөвлөх багш, оюутны дэмжлэгийн нэгж болон гэр бүлийнхэндээ шуурхай хандах,

Бусдын хууль бус үйлдэл, дарамт шахалт, залилан, хүний наймаад өртсөн тохиолдолд холбогдох байгууллагаас тусламж хүсэх,

Эцэг эх, асран хамгаалагчдын анхаарах зүйл:

Хүүхдээ БНСУ-д суралцуулах шийдвэр гаргахаас өмнө тухайн сургуулийн нэр хүнд, сургалтын чанар, багшлах бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, сургуулийн үнэлгээ болон сургалтын орчин, чадавхыг сайтар судалж, сургалтын хөтөлбөр, төлбөр, амьдрах нөхцөлийн талаар мэдээллийг нягтлахын зэрэгцээ хүүхдийнхээ солонгос хэлний мэдлэг, суралцах зорилго, мэргэжил сонголт, бие даан амьдрах чадвар болон сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг даах санхүүгийн боломжийг бодитой үнэлэх;

Хүүхдээ БНСУ-д очсоны дараа тогтмол холбоотой байж, суралцах явц, хичээлийн ирц, амьдрах орчин, санхүүгийн болон сэтгэл зүйн байдалд нь тогтмол анхаарал хандуулах,

Хүүхэд нь санхүүгийн хүндрэлд орсон, хичээлдээ суухаа больсон, удаан хугацаанд холбоогүй болох, сургуулиа орхих, сэтгэл санаа хүнд байгаа тухайгаа илэрхийлсэн, эсвэл оршин суух эрхийн асуудал үүссэн тохиолдолд яаралтай нутаг буцаахад анхаарах зэрэг болно.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд49 минут 38 секундын өмнө“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа1 цаг 1 минутын өмнөЭрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв1 цаг 57 минутын өмнөУИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа2 цаг 2 минутын өмнөМонгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна2 цаг 6 минутын өмнөБеларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа2 цаг 10 минутын өмнөХот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ2 цаг 17 минутын өмнөХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа2 цаг 25 минутын өмнөБеларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа2 цаг 32 минутын өмнөТөрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа2 цаг 51 минутын өмнөМонгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ3 цаг 16 минутын өмнөМонгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав3 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан3 цаг 26 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 26. 23:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа10 сар 26. 23:01УИХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв10 сар 26. 17:18Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно10 сар 26. 17:04МАН: Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсныг танилцуулав10 сар 26. 15:45Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 26. 13:04Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа10 сар 26. 12:58Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана10 сар 26. 12:52Алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ10 сар 26. 11:32“Шахмал түлш зарна” гэсэн залилангаас сэрэмжилнэ үү!10 сар 26. 10:44Үндэсний бөхийн Алтан цомын барилдаанд долоон баг өрсөлдөнө10 сар 26. 10:36Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ10 сар 26. 9:58УИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо10 сар 26. 9:05Цаг агаар: Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна10 сар 26. 9:00Түймрийн хохирлыг бүрэн тогтооход нисдэг тэрэг ашиглах асуудлыг судалж байна10 сар 25. 16:27“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав10 сар 25. 14:33Улсын Их Хурал: Энэ долоо хоногт (2026.10.19-23)10 сар 25. 11:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.