Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв


10-р сарын 27
14 цаг 12 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.27/ Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Жаргалан нараас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь төсвийн тусгай шаардлагыг энэ хуулийн 8 дугаар зүйлд зааснаас бусад шалтгаанаар хангаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4-т заасны дагуу Засгийн газрыг огцруулах тухай санал гаргах үндэслэл болно.” гэж заасан байдаг. Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Дөчин гуравдугаар зүйлд заасан Ерөнхий сайдыг огцруулах журмыг бүхэлд нь өөрчлөн найруулж, 4 хэсэгтэй байсныг 2 болгосныг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин энэ үеэр тодотголоо. Мөн Засгийн газрын төсвийн сахилга бат, хариуцлагатай байхад чиглэсэн хамгийн чухал заалт нь хэрэгжих боломжгүй, улмаар Үндсэн хуульд байхгүй заалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд эшилсэн байгааг өөрчлөх хүрээнд төслийг боловсруулсан гэв.

viber_image_2026-10-27_12-23-01-836.jpg

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, өнгөрсөн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 20 гаруй удаа өөрчлөлт оруулахдаа Улсын Их Хурлын төсөв батлах онцгой бүрэн эрх болон төсвийн тусгай шаардлагуудыг сулруулах агуулгатай зохицуулалтыг тусгасан байдаг. Харин энэ удаагийн өөрчлөлт нь эсрэгээрээ хариуцлагыг нэмэгдүүлж байгаагаараа онцлог гэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төсвийн тухай хуулийг дагуулаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх бус баталсан хуулиа дагаж мөрдүүлэхэд чиглэсэн агуулгатай төсөл оруулж ирж буйг лавлаад, Монгол Улсын Их Хурал Засгийн газраа хариуцлагатай ажиллуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэв.

viber_image_2026-10-27_12-23-03-014.jpg

Хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1-т “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг Үндсэн хуульд нийцүүлэх зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Үндсэн хуульд бусад хууль нийцсэн байх зарчим хангагдахаас гадна, өөрчлөлт оруулж буй заалтыг амьдралд хэрэгжүүлэх боломж бүрдсэнээр Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв1 цаг 10 минутын өмнөУлаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ2 цаг 31 минутын өмнөХилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь2 цаг 39 минутын өмнө“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв2 цаг 45 минутын өмнөБНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд3 цаг 41 минутын өмнө“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа3 цаг 52 минутын өмнөЭрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв4 цаг 48 минутын өмнөУИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа4 цаг 53 минутын өмнөМонгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна4 цаг 58 минутын өмнөБеларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа5 цаг 1 минутын өмнөХот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ5 цаг 8 минутын өмнөХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа5 цаг 17 минутын өмнөБеларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа5 цаг 23 минутын өмнөТөрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа5 цаг 42 минутын өмнөМонгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ6 цаг 8 минутын өмнөМонгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав6 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан6 цаг 17 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 26. 23:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа10 сар 26. 23:01УИХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв10 сар 26. 17:18Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно10 сар 26. 17:04МАН: Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсныг танилцуулав10 сар 26. 15:45Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 26. 13:04Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа10 сар 26. 12:58Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана10 сар 26. 12:52Алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ10 сар 26. 11:32“Шахмал түлш зарна” гэсэн залилангаас сэрэмжилнэ үү!10 сар 26. 10:44Үндэсний бөхийн Алтан цомын барилдаанд долоон баг өрсөлдөнө10 сар 26. 10:36Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ10 сар 26. 9:58УИХ-ын Тамгын газрын спортын шилдгүүд тодорлоо10 сар 26. 9:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.