УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна


10-р сарын 28
8 цаг 54 минут

      Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр (2026.10.27) “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, 35 иргэнтэй уулзлаа. Тэрбээр Улсын Их Хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг хүргэхийн төлөө идэвхтэй ажилладаг гишүүдийн нэг юм.

viber_image_2026-10-27_12-04-39-378.jpg1.jpg

Уулзалтад оролцсон иргэдийн ихэнх нь сонсголын, харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй байв. Тэд 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшнээс дээш байлгах зохицуулалтыг батлуулахад анхаарч ажилласанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгаланд талархал илэрхийллээ.

12.jpg

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжаас хамааралтай байлгахаас илүү хөдөлмөрлөх эрхийг нь хангаж, тогтвортой ажлын байраар дэмжих, нийгэм, эдийн засгийн оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн бодлого шаардлагатай байгааг онцолж байв.

Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн ипотекийн болон түрээслээд өмчлөх орон сууцны тусгай нөхцөл, эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгааг уламжиллаа. Тухайлбал, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдах иргэн 45 ам.метр орон сууцны төлбөрт сар бүр 1.420.000 орчим сая төгрөг төлөхөөр байгаа нь олон иргэний орлогын түвшинтэй харьцуулахад өндөр байгааг хэлэв.

3.jpg

Мөн нийтийн эзэмшлийн зам, талбай, барилга байгууламж, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, сэргээн засах болон нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх асуудлыг хөндөн ярилцлаа. Түүнчлэн хөдөлмөрийн чадвар алдалтыг байнгын хугацаагаар тогтоолгосон иргэдийг давтан магадлан шинжилгээнд хамруулдаг тогтолцоо хүндрэл учруулж байгааг дурдаж, хүний эрхэд суурилсан, иргэдэд ээлтэй зохицуулалт бий болгохыг хүсэв.

13.jpg

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан иргэдийн санал, хүсэлтийг сонсож, зарим асуудлаар мэдээлэл өгсний зэрэгцээ Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийн талаар танилцууллаа.

viber_image_2026-10-27_12-04-39-756.jpgviber_image_2026-10-27_12-04-38-583.jpg

Тэрбээр уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуунтай хамтран боловсруулж, өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байгаа гэв. Хуулийн төсөлд орчны хүртээмж, мэдээллийн хүртээмж, үйлчилгээний хүртээмж, хандлагын хүртээмж гэсэн дөрвөн чиглэлийн зохицуулалтыг тусгасан байна.

Манай улсад харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог ганцхан сургууль байдаг бөгөөд цахилгаан шатгүйгээс багш нар хүүхдүүдийг тэвэрч, өргөж давхар хооронд зорчуулдаг байдлыг жишээ болгон дурдаад, хүртээмжтэй орчин нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал биш болохыг онцоллоо.

8.jpg10.jpg

Түүний хэлснээр хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдийн тэргээ түрж яваа эцэг, эхчүүд зэрэг бүх иргэн эрүүл, аюулгүй, хүртээмжтэй орчинд амьдрах нөхцөл сайжрах юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан өнөөдрийн уулзалтаар иргэдийн гаргасан санал, хүсэлт, тулгамдсан асуудлыг нэг бүрчлэн судалж, холбогдох төрийн байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

5.jpg7.jpg6.jpg

Уулзалтад оролцсон иргэд Монгол Улсын нийт хүн амын 13 хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, тэгш оролцоог хангахын төлөө тууштай ажиллаж ирсэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгаланд талархал илэрхийлээд, амьдралд хэрэгждэг, хүнээ дээдэлсэн, хүртээмжтэй эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхийг захилаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав37 минут 32 секундын өмнөНөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл43 минут 37 секундын өмнөУИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа49 минут 6 секундын өмнөЗудын урьдчилсан төлөв гарлаа1 цаг 2 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна1 цаг 6 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна1 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан1 цаг 18 минутын өмнөМонгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа10 сар 27. 9:40Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ10 сар 27. 9:15Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 27. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан10 сар 27. 9:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 26. 23:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа10 сар 26. 23:01УИХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв10 сар 26. 17:18Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно10 сар 26. 17:04МАН: Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсныг танилцуулав10 сар 26. 15:45Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 26. 13:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.