УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа


10-р сарын 28
9 цаг 10 минут

     Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар өнөөдөр /2026.10.27/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

photo_2026-10-27_19-24-15 (2).jpg

Уулзалтын эхэнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир Улсын Их Хурлын гишүүдэд цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, тусгах талаар байр сууриа илэрхийлсэн. Улмаар уг хэлэлцээрт эрүүл мэндийн салбарын цалинг 75 хувь, боловсролын салбарын цалинг 76 хувиар нэмэгдүүлэхээр тусгасныг дурдаад, өнөөдрийн байдлаар 25-26 хувийн цалингийн нэмэгдлийн зөрүү үүссэнийг шийдвэрлэх, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэхээр хэлэлцээрт тусгасан ч, ирэх оны төсөвт 792 мянган төгрөг байхаар төсөвлөснийг анхаарч, арга хэмжээ авах шаардлагатай талаар хөндөв.

photo_2026-10-27_19-24-15.jpg

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, салбар салбараар нь цалин нэмэгдүүлснээр үүнийг дагаад төрийн бүх албан хаагчийн цалинг тэгшитгэн нэмэх шаардлагатай болж, энэ нь эргээд төсөвт хэт ачаалал үүсгэж, урсгал зардлыг тэлж, шийдвэрлэхэд хүнд байдал үүсгээд байгааг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр, Засгийн газраас өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн тооцоололд "Оюу толгой" ХХК-иас нийтдээ 3.0 их наяд төгрөгийн хэмжээтэй ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлж, нийгмийн өмнө тулгамдсан суурь асуудлуудаа шийдвэрлэхээр Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд тусгасан байсан. Гэвч ногдол ашгийн хуваарилалтын талаар иргэд, гишүүд нийгэмд олон талт байр суурь илэрхийлснээр Засгийн газар үүнтэй холбоотой төслөө татан авсан тул ирэх оны төсвийн төслийн санхүүжилт маш хүнд байдалд орж, ажлын хэсэг зардал бууруулахад чиглэлд анхаарч ажилласныг дурдлаа.

photo_2026-10-27_19-24-20 (3).jpg

Харин Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд батлагдах үед Улсын Их Хурлаас Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтоолын төсөл боловсруулж, батлуулдаг. Энэхүү тогтоолын төсөлд аль нэг салбарыг сонгох бус, төрийн албан хаагчдын нэгдсэн цалингийн тухай хуулийн төслийг боловсруулах, улмаар Ахмад настны тухай хуулийн дагуу төсөвт байгууллагууд цалингийн сангийн 3 хүртэл хувийг ахмадын сандаа төвлөрүүлэн, нийгмийн хариуцлагын хүрээнд асуудлаа шийдвэрлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх саналууд тусгасныг дуулгав. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг боловсрол, эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх гарц, гаргалгааг тогтоолын төсөлд тусгах боломжтой хэмээгээд, ажил хэрэгч санал, санаачилгыг дэмжин, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

photo_2026-10-27_19-24-20 (2).jpg

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэдэг байр суурийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр удаа дараа хэлж, уг асуудлаар холбогдох салбарын сайдуудтай уулзаж, санал солилцсон талаараа дурдав. Мөн ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох саналаа оруулахаар зэхэж байсан. Гэвч Засгийн газраас "Оюу толгой" ХХК-иас 3.0 их наяд төгрөгийн хэмжээтэй ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх асуудлаа татсан тул санал гаргах боломжгүй болсныг онцлон тэмдэглэв. Харин тэрбээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байсан гээд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам нэмэгдүүлэх хугацаа болсныг тодотгож байлаа.

photo_2026-10-27_19-24-15 (3).jpg

Уулзалтад Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Цогтгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав1 цаг 5 минутын өмнөНөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл1 цаг 11 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа1 цаг 16 минутын өмнөЗудын урьдчилсан төлөв гарлаа1 цаг 29 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна1 цаг 33 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна1 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан1 цаг 45 минутын өмнөМонгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа10 сар 27. 9:40Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ10 сар 27. 9:15Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 27. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан10 сар 27. 9:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 26. 23:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа10 сар 26. 23:01УИХ-ын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв10 сар 26. 17:18Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно10 сар 26. 17:04МАН: Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танахаар болсныг танилцуулав10 сар 26. 15:45Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 26. 13:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.