Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын хэмжээг тогтоох үүрэг бүхий ажлын хэсэгт нэмэлтээр шүүх шинжилгээний мэргэжлийн шинжээчид болон ой, ургамлын мэргэжлийн судлаачид очсон. Мөн техник хэрэглэл, цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэж, хоёр нисдэг тэргээр тодорхойлсон цэгүүдэд ажиллагааг үргэлжлүүлж байна.
2026 оны 10 дугаар сарын 25-ны Sentinel-2 хиймэл дагуулын 10 метрийн орон зайн нарийвчлалтай мэдээнд үндэслэн Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ орчмын хээрийн түймэрт өртсөн талбайг зураглав.
Нөмрөгийн ДЦГ-ын нийт талбай 587,744.1 га бөгөөд үүнээс 448,993.6 га буюу 76.4% нь түймэрт өртөж, 138,750.5 га буюу 23.6% нь түймэрт өртөөгүй байна.
Мөн Нөмрөгийн ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртсөн. Ингэснээр зураглалд хамрагдсан нийт түймэрт өртсөн талбай 504,960.4 га болно.
Энэхүү зураглал нь Цаг уур орчны шинжилгээний газрын, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандан судалгааны хэлтэс хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн 10 метрийн орон зайн нарийвчлалтай гаргасан албан ёсны баталгаат эх сурвалж юм.
Facebook
Twitter
Youtube


Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд
Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно
Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна
Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно
Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил

Сэтгэгдэл бичих