Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ


10-р сарын 28
12 цаг 45 минут

      АНКАРА, 2026 оны аравдугаар сарын 28 /ANADOLU/. Ирэх 2027 оны эхээр Хойд тэнгисийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэх боломжийг бий болгохоор Оросын тал идэвхтэй ажиллаж байна.   

“Росатом” корпорацийн Арктикийн захиргааны дарга Владимир Панов “Интерфакс” агентлагт ярилцлага өгөхдөө, сүүлийн жилүүдэд энэ тал дээр томоохон ахиц гарсныг дурдлаа. “Хойд тэнгисийн замаар дорно зүгт тогтмол тээвэрлэлт хийхэд бэлтгэх ажил төгсгөлийн шатандаа орлоо. “Звезда” хөлөг онгоцны үйлдвэрт Арктикийн ангиллын хөлөг онгоцуудыг барьж байгаа бөгөөд эхний хоёр хий тээвэрлэгч хөлөг онгоцыг захиалагчид хүлээлгэн өгсөн” гэж тэрбээр ярив.

Түүний хэлснээр, Оросын “Новатэк” компани Хойд тэнгисийн замаар багагүй хэмжээний шингэрүүлсэн хийг тээвэрлэж байгаа бол “Роснефть” компанийн “Восток-Ойл” төслийн хүрээнд 6 удаагийн тээвэрлэлт хийгээд байна. Мөн “Росатом”-ын төлөөлөгчийн мэдээлснээр тус компани Оросын атомын мөс зүсэгч хөлөг онгоцны флотыг өргөжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ. Тодруулбал, ирэх оны эхээр “Чукотка” гэдэг мөс зүсэгчийг ашиглалтад оруулснаар Оросын флот 9 атомын мөс зүсэгч хөлөг онгоцтой болох юм.

Оросын нэгэн томоохон компани бүтээгдэхүүнээ Ази руу тогтмол тээвэрлэж эхэлснээр Хойд тэнгисийн замыг бүтэн жилийн турш ашиглаж эхэлнэ гэдгийг Панов онцоллоо. Түүний ярьснаар, дараагийн алхам бол тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэх, ялангуяа өвөл-хаврын улиралд хөлөг онгоцнуудын цувааны хурдыг нэмэгдүүлэх явдал юм.

Үүний сацуу Оросын Онцгой байдлын яам Певек, Сабетта боомтуудад аврах төвүүдийг байгуулснаас гадна Диксон, Тикси боомтуудад ийм төвүүдийг барих ажил үргэлжилж байна. Мөн Тээврийн яам 14 эрэн хайх, аврах ажиллагааны хөлөг онгоцноос бүрдсэн флотыг байгуулсан ба дахин 10 хөлөг онгоц барьж байгаа ажээ.

Хойд тэнгисийн зам нь ТрансАрктикийн тээврийн коридорын нэг хэсэг бөгөөд уг коридорыг Оросын Арктикийн бүс ба Алс Дорнодыг хөгжүүлэх цогц төлөвлөгөөний хүрээнд байгуулж байна.

Өмнө нь мэдээлснээр, 8 дугаар сарын 22-нд чингэлэг тээвэрлэгч PanStar Acro хөлөг онгоц Өмнөд Солонгосын Бусан хотоос хөдөлж, Арктикаар дамжин Европт хүрсэн билээ. Энэхүү маршрут нь Суэцийн сувгаар дамжсанаас 7 мянган км-ээр дөт бөгөөд тээвэрлэлтийн хугацаа 10 хоногоор богиносож, 40-45 хоног болжээ. 

Эх сурвалж: Б. Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо34 минут 34 секундын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ44 минут 5 секундын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ1 цаг 3 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ1 цаг 9 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав4 цаг 31 минутын өмнөНөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл4 цаг 37 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа4 цаг 43 минутын өмнөЗудын урьдчилсан төлөв гарлаа4 цаг 56 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна5 цагийн өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна5 цаг 4 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан5 цаг 11 минутын өмнөМонгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа10 сар 27. 9:59Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа10 сар 27. 9:40Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ10 сар 27. 9:15Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 27. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан10 сар 27. 9:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 26. 23:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтаж авлаа10 сар 26. 23:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.