Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн газар (CAAT)-аас зорчигчдын аюулгүй байдлыг хангах, олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын стандартыг мөрдүүлэх зорилгоор бүртгүүлсэн ачаа тээшинд үзлэг, шалгалт хийх шинэ журмыг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэллээ.
ШИНЭ ЖУРМЫН ДАГУУ:
Нисэх буудлын аюулгүй байдлын ажилтан бүртгүүлсэн ачаа тээшинд сэжигтэй болон хориотой эд зүйл байгаа гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд зорчигчийг байлцуулахгүйгээр ачаа тээшийг нээж шалгах эрхтэй.
Ачаа тээшийг нээж шалгах үйл явцыг дүрс бичлэгээр баримтжуулж, шалгалт хийсэн тухай мэдэгдэх хуудас тээшинд байршуулна.
Хориотой болон аюултай эд зүйл илэрсэн тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу хураан авах бөгөөд хураан авсан эд зүйлсийг буцаан олгохгүй.
ЗОРЧИГЧ ТА ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРНА УУ!
Хориотой болон аюултай эд зүйлс: Тэсрэх бодис, галт зэвсэг, сум хэрэгсэл болон агаарын хөлөг, зорчигчдын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй бусад эд зүйлсийг холбогдох дүрэм, журмын дагуу тээвэрлэхийг хориглоно.
Power bank буюу зөөврийн цэнэглэгч болон Lithium Battery ачаа тээш (checked baggage)-д хийхийг хатуу хориглоно. Зөвхөн гар тээшинд авч явна!
Нислэгийн өмнө ачаа тээшиндээ хориглосон болон аюултай эд зүйл байгаа эсэхийг урьдчилан нягталж, агаарын тээврийн аюулгүй байдлын шаардлагыг мөрдөх.
Үнэт эдлэл, бичиг баримт, амархан гэмтэх эд зүйлс болон хувийн чухал эд хөрөнгөө бүртгүүлсэн ачаа тээшинд хийхээс зайлсхийх.
АНХААРАХ: Энэхүү журам нь бүх зорчигчийн ачаа тээшийг заавал нээж шалгана гэсэн үг биш бөгөөд сэжигтэй болон хориотой эд зүйл байгаа гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд хэрэгжинэ.
Иймд Тайландын Хаант Улсаас агаарын тээврээр зорчих иргэд Та бүхэн нислэгийн өмнө ачаа тээшээ холбогдох дүрэм, журамд нийцүүлэн бэлтгэж, нисэх буудлын аюулгүй байдлын шаардлагыг мөрдөхийг зөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу.
Холбоос: https://suvarnabhumi.airportthai.co.th/.../Guidelines...
МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Facebook
Twitter
Youtube


Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ
Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ
Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Сэтгэгдэл бичих