Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд ажилласан 18 дахь гишүүн боллоо. Тэрбээр, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны гишүүн бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, иргэдийн эрх ашигт нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих парламентын хяналтыг сайжруулах чиглэлээр ажилладаг.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд (2026.10.27) “Нээлттэй парламент” танхимд 20 иргэнийг хүлээн авч уулзан, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрх, иргэдийн оролцоо, нийгмийн хамгаалал, баялгийн үр өгөөжийн хуваарилалт зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.


Уулзалтад оролцсон иргэд эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд тавих хяналт, ид тод байдлыг хангах талаар санал хүсэлтээ уламжилсан юм. Тухайлбал, иргэн Н.Сүхбаатар нийслэлийн зарим бүсийн 170 гаруй өрхийг эрчим хүчний сүлжээнд холбох төслийн хэрэгжилтийг үргэлжлүүлж, шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг тасалдуулахгүй байхад анхаарал хандуулахыг хүсэв.

Дархан-Уул аймгийн иргэн н.Халтар түрээсийн орон сууцны асуудлыг хөндөж, өрх толгойлсон эцэг, эх, олон хүүхэдтэй гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг боловсронгуй болгох талаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд олгож буй 50 мянган төгрөг нь өнөөгийн үнийн өсөлт, амьжиргааны өртөгтэй харьцуулахад бодит хэрэгцээг хангаагүй болсон тул тэтгэмжийн хэмжээг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх цаг болсныг тэмдэглэв.

Түүнчлэн иргэд байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй хуваарилах, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, төсвийн үр ашиггүй зардал, авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийхэд манлайлан ажиллахыг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдод захилаа.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд иргэдийн санал, хүсэлт, байр суурийг анхааралтай сонсож, зарим асуудлыг хууль тогтоох болон парламентын хяналтын чиг үүргийн хүрээнд судалж, холбогдох байгууллагуудад уламжлахаа илэрхийллээ.


Тэрбээр төрийн үйл ажиллагааны ил тод байдал, хуулийн засаглал, төсвийн сахилга хариуцлагыг бэхжүүлэхийн зэрэгцээ иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь ардчилсан тогтолцоог төгөлдөржүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Иргэд санал хүсэлт, тулгарсан асуудлаа нээлттэй хэлэх боломж бүрдүүлсэнд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдод талархал илэрхийлээд эргэх холбоотой ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа
Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн нийт тэтгэвэр авагчдын 80 хувь буюу 435.0 мянган иргэнд суурь тэтгэвэр олгоно
Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд найрамдах зөвлөл болон Төлөөлөгчдийн танхимын дарга нар бараалхлаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Сэтгэгдэл бичих