УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа


10-р сарын 29
9 цаг 02 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт /2026.10.28/ НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзан, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны чиглэл, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.

viber_image_2026-10-28_16-25-11-196.jpg

УИХ-ын дарга С.Бямбацогт өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнтэй төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хүн ам, тэр дундаа залуусын гэр бүл, нийгмийн асуудлаар ярилцаж байснаа дурсан ярив. Хөдөөд ганц бие малчин залуусын тоо нэмэгдэж байгаа бол хот, төв суурин газарт ганц бие бүсгүйчүүдийн тоо өсөж байгаа нь хүн амын өсөлт саарах болсон нь нийгмийн тулгамдсан асуудал болж байгааг онцоллоо. Тиймээс Монгол Улс, НҮБ-ын 2028–2032 оны хамтын ажиллагааны хүрээний чиглэл, зорилтыг тодорхойлохдоо хүн ам, нийгмийн асуудалд анхаарах талаар ярилцлаа.

viber_image_2026-10-28_16-29-21-906.jpg

Мөн УИХ-ын дарга Монгол Улсын Их Хурал парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл явцад олон нийт, иргэний нийгмийн оролцоо, хяналтыг хангах, ил тод, хүртээмжтэй байдлыг шинэ шатанд гаргах зорилго бүхий “Нээлттэй парламент” шинэчлэлийг хэрэгжүүлж байгааг онцоллоо.

viber_image_2026-10-28_16-25-14-420.jpg

Цаашид НҮБ-тай хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжихгүй байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, парламентын хяналтын механизмыг бэхжүүлэх, засаглалын салбар хоорондын уялдаа холбоо, институцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

viber_image_2026-10-28_16-25-15-821.jpg

Түүнчлэн УИХ НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын Скаутын холбоотой хамтран 2021 оноос “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлж ирсэн нь хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгоход үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэв. Цаашид уг хөтөлбөрийг нээлттэй парламент зорилттой уялдуулан залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тохиролцов.

Мөн Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газартай хамтран Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн сургалт, судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах асуудалд ахиц гарч буйг тэмдэглэлээ.

viber_image_2026-10-28_16-25-14-903.jpg

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн өмнөх уулзалтаар хөндөгдсөн хот, хөдөөгийн хүн амын дээрх асуудлаар НҮБ-ын Хүн амын сан судалгаа хийж, Засгийн газарт танилцуулахад бэлэн болсон талаар мэдээлэв. Мөн 2028–2032 оны хамтын ажиллагааны хүрээний төлөвлөлт хийгдэж байгаа бөгөөд хүн амын тулгамдсан асуудал, уул уурхайн баялгийг хүний сайн сайханд чиглүүлэх, бүс орон нутгийн хөгжлийг дэмжихэд анхаарч байгаагаа илэрхийллээ.

viber_image_2026-10-28_16-25-16-651.jpg

Уулзалтад УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын даргын зөвлөх Д.Оюунчимэг, П.Тамир, болон албаны бусад төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын нээлттэй парламентын газраас мэдээллээ.

viber_image_2026-10-28_16-25-14-017.jpgviber_image_2026-10-28_16-25-12-279.jpgviber_image_2026-10-28_16-25-17-048.jpg



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ3 минут 59 секундын өмнөБ.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой54 минут 36 секундын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа1 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан1 цаг 5 минутын өмнөАЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд10 сар 28. 21:33Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ10 сар 28. 21:14Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.