Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална


10-р сарын 29
10 цаг 13 минут

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шуурхай штаб байгуулж, наймдугаар сарын 10-наас ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн даваа гарагт шатахууны хомсдолоос үүдэн хотын төвийн 18 шатахуун түгээх станцад оочер үүсэж, замын хөдөлгөөний дундаж хурд 3 км/цаг хүртэл багассан. Түгжрэлийг бууруулахаар нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан дээрх шуурхай штаб ажиллаж, мягмар гарагт дундаж хурдыг нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгслийн дундаж хурд 15 км/цаг болсон байна.

Өнөөдөр Замын хөдөлгөөний удирдлагын төвд хотын дарга Б.Пүрэвдагва болон Шуурхай штабын бүрэлдэхүүн, нийтийн тээвэр, авто зам, тээврийн цагдаагийн албанынхан хуралдлаа. Хотын дарга Б.Пүрэвдагва замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, түгжрэлийг бууруулах, иргэдийн замд зарцуулах цагийг хэмнэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Хотын дарга Б.Пүрэвдагва “Нийслэлийн хэмжээнд шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа, шатахуун түгээлтийн үеийн автомашины оочероос үүдэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Иймд түгжрэлийг нэмэгдүүлж буй хүчин зүйлсийн нэг болох шатахуун түгээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор нийслэлээс хяналтын ажлын хэсэг байгуулан, маргааш ажлыг эхлүүл. Нийт 264 шатахуун түгээх станцад хяналт тавина. Шатахуун түгээх станцууд шатахууны нөөц, түгээлтийн нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээлэл өгөх, нөөц хангалттай үед түгээлтийг саатуулахгүй, олон түгээгүүрээр шуурхай үйлчлэх, зохиомол түгжрэл үүсгэхгүй байх шаардлагатай” гэдгийг онцлов.

Шатахуун түгээх станцуудыг төрийн болон нийслэлийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриаллаа.

Хотын дарга Б.Пүрэвдагва шатахууны нөөцтэй атлаа борлуулалтаа хязгаарлаж, зохиомол дараалал үүсгэсэн зөрчил тогтоогдвол тухайн шатахуун түгээх станцын газар эзэмших эрх болон үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл захиргааны арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв. Хуралдааны төгсгөлд нийслэлээс түгжрэлийг багасгах зорилгоор нийтийн тээвэр, сургууль, авто зам, дугуйн замын хүртээмжтэй байдал, ухаалаг гэрлэн дохио, их багтаамжийн тээвэр гэсэн зургаан чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байгааг танилцууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав35 минут 28 секундын өмнөНийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна39 минут 44 секундын өмнөЧингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо48 минут 8 секундын өмнөЗохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална52 минут 34 секундын өмнөНөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа59 минут 36 секундын өмнөБ.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ1 цаг 7 минутын өмнөБ.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой1 цаг 58 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа2 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан2 цаг 8 минутын өмнөАЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд10 сар 28. 21:33Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ10 сар 28. 21:14Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.