Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав


10-р сарын 29
10 цаг 30 минут

     Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо /2026.10.28/ “Их засаг” танхимд 11.00 цагт 50.4 хувийн ирцтэй хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.

Эхний асуудал нь “Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” олон нийтийн хэлэлцүүлгийн танилцуулга, үр дүн байв.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, төсвийн хөрөнгийг зөвхөн эдийн засгийн үр ашиг, санхүүгийн үзүүлэлтээр бус хүний ямар эрхийг хангаж байна, хэнд хүрч, хэнийг орхигдуулж байна, ямар бодит үр дүн бий болгох вэ гэдэг талаас төлөвлөх шаардлагатайг танилцуулгадаа онцолсон.

Яамд, байгууллагууд руу хүргүүлсэн удирдамжаар тухайн салбарт тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг эрэмбэлэх, 2027 оны төсөв батлагдсанаар хүний эрхийг хэрхэн хангах, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт, санал дүгнэлт зэргийг танилцуулахаар дурдсан байна.

Хэлэлцүүлгийн явц болон байгууллагуудаас ирүүлсэн танилцуулгаас харахад төсвийн бодлого хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхийг үнэлэх үзүүлэлтгүй, бүх салбар хүний эрхийг хамгаалах, тэгш боломжоор хангах ойлголтгүй байсан аж. Иймээс цаашид хэлэлцүүлгийг тогтмолжуулах, иргэний нийгмийн байгууллагуудыг төсвөөр дагнан сургаж, чадавхжуулах, төрийн байгууллагуудыг чиг үүргийнхээ хүрээнд хүний суурь эрхүүдийг хангаж ажиллах боломжийг бүрдүүлэх, салбар бүрд тавих шалгуур үзүүлэлтийн загвар гаргах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

4.jpg5.jpg

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Үндэсний аудитын газраас аудитын дүгнэлт гаргахдаа хүний эрхийг хэрхэн хангах талаар тухайн байгууллагын онцлогт тохирсон зөвлөмж өгч байх нь зүйтэй гэж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, хүний эрхийн хэрэгжилтийг үнэлэхэд анхаарах, энэ чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

Үргэлжлүүлээд хуралдаанаар Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон холбогдох байгууллагын мэдээллийг сонссон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын референт Г.Нямгэрэл, ХЭҮК-ын гишүүн Д.Энхболд, Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, УЕПГ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, ахлах прокурор Ч.Мөнх-Эрдэнэ, ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Цолмон, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Д.Одсэр, ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр нар хуралдаанд оролцов.

2.jpg

ХЭҮК-ын гишүүн Д.Энхболд, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотойгоор ХЭҮК-т 2024 онд 360, 2025 онд 407, 2026 онд 303 гомдол ирсэн. Эдгээр нь нийт гомдол мэдээллийн 27.6 хувийг эзэлж байна. Цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцдоггүй гэсэн гомдол их ирдэг. Өмгөөлөгчдийн зүгээс, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа талууд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүй байна гэж үздэг. Мөн хойшлуулшгүй арга хэмжээгээр баривчлагдсан хүмүүсийн өмгөөлөгч авах эрх хангалтгүй байгааг дурдав. Цаашид шүүгчийн захирамжид цагдан хорих таслан сэргийлэх болон хорих хугацааг сунгах арга хэмжээ авсан үндэслэл, шийдвэрийн талаар тодорхой бичих шаардлагатайг ХЭҮК-ын төлөөлөл онцолсон. Комиссоос төлөвлөгөөт, гомдлын дагуу, гэнэтийн гэсэн гурван төрлийн шалгалт хийдэг байна. Он гарснаас хойш төлөвлөгөөт 3, орон нутагт 13 гэнэтийн шалгалт хийжээ.
9.jpg

 

УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын референт Г.Нямгэрэлийн мэдээллээр, цагдан хорих, баривчлах хойшлуулшгүй ажиллагаатай холбоотой Улсын Их Хурлын 5 тогтоолын 12 заалтад дүн шинжилгээ хийхэд хэрэгжилт 75 хувьтай байна.

Улсын Их Хурлаас 2024, 2025 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш хуулийн хэрэгжилтийн үнэлгээ хийгдээгүй гэсэн ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Цолмонгийн танилцуулгад Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг шүүмжлэлтэй хандаж, хоёр жил юу ч хийгээгүй байна гэж байж болохгүй, хуулийн хэрэгжилтийг улирал тутам мэдээлж, хагас жил тутам хэлэлцэх ёстой хэмээн сануулсан юм.

10.jpg

 

11.jpg12.jpg

ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Д.Одсэр, өнөөдрийн байдлаар 3350 гаруй хүн цагдан хоригдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас хохирсон гэх 5 хэрэг хяналтад байгаа гэсэн бол, УЕПГ-ын Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, ахлах прокурор Ч.Мөнх-Эрдэнэ, 2019-2025 онд сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлах тохиолдол цөөрсөн. Энэ оны эхний 3 улирлын байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой 246 гомдол ирсэн гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны үр дүн, эрх нь зөрчигдсөн иргэний хохирлыг барагдуулж, эрхийг нь сэргээх арга хэмжээ болон баасан гарагт баривчилдаг байдлыг зогсоосон эсэх талаар тодруулсан. Хууль зүйн туслалцааны төв жилд 2700-3000 орчим эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Хохирол барагдуулах тухайд ХЭҮК төлөөлөн нэхэмжлэл гаргадаг бөгөөд 2022 оноос хойш 42 нэхэмжлэл гаргаж, үүний 31-ийг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Хуралдааны төгсгөлд Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг олонхын саналаар батлав гэж Улсын Их Хурлын нээлттэй парламентын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав50 минут 50 секундын өмнөНийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна55 минут 6 секундын өмнөЧингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо1 цаг 4 минутын өмнөЗохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална1 цаг 8 минутын өмнөНөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа1 цаг 15 минутын өмнөБ.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ1 цаг 22 минутын өмнөБ.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой2 цаг 13 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа2 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан2 цаг 23 минутын өмнөАЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд10 сар 28. 21:33Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ10 сар 28. 21:14Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.