Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно


10-р сарын 29
16 цаг 00 минут

     Шатахууны шуурхай штабын хуралдаанаар сүүлийн өдрүүдэд үүсээд буй шатахууны түгээлт, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа болон замын хөдөлгөөний ачаалалтай холбоотой асуудлыг хэлэлцэж, шуурхай арга хэмжээ авч ажиллах шийдвэр гаргалаа.

Шалгалтаар зарим шатахуун түгээх станц шатахууны үлдэгдэлтэй атлаа олголтоо дур мэдэн зогсоосон асуудал илэрсэн. Үүнтэй холбоотойгоор үлдэгдэл шатахууныг иргэд, жолооч нарт хэвийн олгуулах арга хэмжээ авч ажиллана.

ШАТАХУУН ОЛГОЛТ, ТҮГЭЭЛТЭД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАНА

Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдэд бодит мэдээлэл хүргэх, олголтыг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Шатахуун түгээж буй станцуудад өнөөдрөөс улсын байцаагчдыг томилон ажиллуулж, олголт, түгээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Шатахууны үлдэгдэл, олголтын мэдээллийг Benzin.mn сайтад үнэн зөв, цаг тухайд нь шинэчилж, иргэдийг бодит мэдээллээр хангах;
  • Шатахууныг боломжит түгээх хошуугаар зэрэг, тасралтгүй олгож, шаардлагатай станцуудын ажиллах цагийг 24 цаг болгон зохион байгуулах;
  • Талоноор шатахуун олгож буй асуудлыг шалгаж, олголтыг шуурхай, хүртээмжтэй зохион байгуулах;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тэдний асран хамгаалагчдад дараалал харгалзахгүй үйлчилж, холбогдох байгууллагаас байцаагч томилон хяналт тавиулах.

ЗӨРЧИЛ ГАРГАСАН ААН-ҮҮДЭД ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО

Монополын эсрэг газраас шатахууны үлдэгдэлтэй атлаа олголтоо дур мэдэн зогсоосон аж ахуйн нэгжүүдэд хуулийн хүрээнд арга хэмжээ авч байна. Одоогоор хоёр хэрэгт Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд “Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчлийн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн “Петровис” компанийн нэг түгээгч хувийн дансаар төлбөр авч шатахуун борлуулсан гэх асуудлыг шалгаж байгаа аж. Өчигдөр ижил төрлийн зөрчил гаргасан шатахуун түгээх станцуудад ч хуульд заасан арга хэмжээ авч ажиллахаа холбогдох байгууллагаас мэдэгдлээ.

Түүнчлэн шатахууныг дамлан худалдаалах зөрчлийг таслан зогсоож, аж ахуйн нэгжүүд дотоод хяналт, зохион байгуулалтаа сайжруулахыг үүрэг болголоо. Түгээгч, эрхлэгч нар хууль бус борлуулалтад оролцсон нь тогтоогдвол хөдөлмөрийн хууль тогтоомж, холбогдох журмын хүрээнд хариуцлага тооцох шаардлагатайг анхааруулав.

ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Ирэх арваннэгдүгээр сард ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан улсаас нийт 92.5 мянган тонн шатахуун захиалсан байна.

Мөн Толгойт өртөөнд байгаа вагон-цистернүүдийг яаралтай татан авч, буулгалт, түгээлтийг эрчимжүүлэх ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгахыг холбогдох албаныханд даалгалаа.

Шатахууны хангамж, түгээлттэй холбоотой асуудлыг амралтын өдрүүдэд цэгцэлж, дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн, Шуурхай штабын шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг

Шатахууны шуурхай штабын дарга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно15 минут 10 секундын өмнөАТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав4 цаг 50 минутын өмнөБаривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав5 цаг 45 минутын өмнөНийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна5 цаг 50 минутын өмнөЧингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо5 цаг 58 минутын өмнөЗохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална6 цаг 2 минутын өмнөНөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа6 цаг 9 минутын өмнөБ.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ6 цаг 16 минутын өмнөБ.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой7 цаг 7 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа7 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан7 цаг 17 минутын өмнөАЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд10 сар 28. 21:33Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ10 сар 28. 21:14Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.