НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав


10-р сарын 30
9 цаг 40 минут

     Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай /2026.10.29/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чинюнь Дяо болон Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа СТРИЙМ+ төслийн хууль, бодлогын мэргэжилтэн Б.Алтанцэцэг нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол Улсын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг бэхжүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

photo_2026-10-29_18-57-33.jpg

Мөн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг бэхжүүлэх, малчид, тариаланчдад үзүүлэх дэмжлэгийг сайжруулах асуудлыг хөндөж, улмаар хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг тогтвортой хөгжүүлэх, ялангуяа ноолуур, ноос, чацаргана, ингэний сүү зэрэг Монголын онцлог бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, гадаад зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх болон мал аж ахуйн бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын чадавх, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

photo_2026-10-29_18-57-33 (2).jpg

Түүнчлэн нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, үр дүнд чиглэсэн төлөвлөлт, төсвийн үр өгөөжийг сайжруулах, хөдөө аж ахуйн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах асуудлаар санал солилцов. Судалгаа, мэдээллийг бодлого боловсруулахад үр дүнтэй ашиглах, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын бодлого, хөрөнгө оруулалтыг хэмжигдэхүйц хөгжлийн үр дүнтэй уялдуулахын чухлыг талууд тэмдэглэж, бодлого боловсруулахад мэргэжилтэн, судалгааны байгууллага, мэргэжлийн сүлжээнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодитой арга замыг тодорхойлох боломжийн талаар хөндөн ярилцлаа.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав14 минут 19 секундын өмнөНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ17 минут 57 секундын өмнө457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна26 минут 40 секундын өмнөЖолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ30 минут 12 секундын өмнөНийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ36 минут 10 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан55 минут 27 секундын өмнөШтайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ1 цаг 4 минутын өмнөУлсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ10 сар 29. 9:59Б.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой10 сар 29. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа10 сар 29. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 29. 8:58АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд10 сар 28. 21:33Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ10 сар 28. 21:14Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.