Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв


10-р сарын 30
14 цаг 48 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.30/ Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, П.Ганзориг, О.Саранчулуун, Б.Хэрлэн нараас Эрүүл мэндийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл өргөн мэдүүлэв.

Эрүүл мэндийн тухай хууль нь 2011 онд батлагдсанаас хойш нийт 31 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсны улмаас тус салбарын бодлого, зохицуулалт, хэрэгжилт хоорондын уялдаа хангалтгүй болж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн аж.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан 15 жилийн дараа ийнхүү эрүүл мэндийн салбарын “малгай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өргөн мэдүүлж буйг дурдаад, хуулийн төсөлд цогц хэлбэрийн өөрчлөлтүүдийг хийж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах, чирэгдэл багасгах, санхүүгийн дарамтаас сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн бодлогоо тэргүүлэх чиглэл болгох чухал зохицуулалтуудыг тусгасныг онцлов.

viber_image_2026-10-30_14-09-09-031.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, 2011 онд Улсын Их Хурлын гишүүн С.Ламбаа Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэн батлуулж байсныг дурсав. Тэрбээр, иргэдийн эрүүл мэндийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх, биеийн тамир, спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх, зөв зохистой хооллох чиглэлд анхаарч, хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийг дэмжих бодлогын зохицуулалтуудыг тусгасан нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.

viber_image_2026-10-30_14-09-06-454.jpg

Төсөл санаачлагч гишүүн Т.Мөнхсайхан Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдаад хоёр жил болж байна. Гэсэн хэдий ч Эрүүл мэндийн тухай хуульд нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтууд бага тусгагдсан. Иймд төслийн шинэчилсэн найруулгад нийгмийн эрүүл мэндийн талаарх бодлогыг тэргүүлэх чиглэл болгоход анхаарч, нэлээдгүй өөрчлөлтүүдийг тусгасан гэв.

Шинэчилсэн найруулгын хүрээнд эрүүл мэндийн тогтолцоог “эмнэлэг төвтэй” загвараас “нийгмийн эрүүл мэнд төвтэй” тогтолцоо руу үе шаттайгаар шилжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих бодлогыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх суурь өөрчлөлтийг тусгахад чиглүүлсэн байна.

viber_image_2026-10-30_14-09-06-405.jpg

Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийт 9 бүлэг, 53 зүйлтэй бөгөөд эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн аж. Хуулийн төслийн бүлэг тус бүр нь эрүүл мэндийн тогтолцооны үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг уялдаа холбоотойгоор зохицуулж, салбарын үйл ажиллагааг нэгдмэл, тогтвортой, үр дүнтэй байлгах эрх зүйн суурийг бүрдүүлэх зорилготой аж.

Тухайлбал, төсөлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, эм зүйн тусламж, үйлчилгээ гэсэн гурван тулгуурт үндэслэн зохион байгуулж, тэдгээрийн уялдаа, залгамж чанарыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Эдгээр зохицуулалт нь эрүүл мэндийн салбарыг эмнэлэг төвтэй загвараас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, чанартай эмчилгээ, аюулгүй эмийн хэрэглээг нэгтгэсэн нийгмийн эрүүл мэнд төвтэй тогтолцоо руу шилжүүлэхэд чиглэсэн чухал шинэчлэл болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Түүнчлэн төсөлд эрүүл мэндийн санхүүжилтийг тогтвортой, ил тод, үр ашигтай, иргэн төвтэй болгох, улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрийг уялдуулж, иргэнийг эрүүл мэндийн зардлаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг санхүүжилтийн бодлоготой холбох эрх зүйн үндсийг бүрдүүлэх зохицуулалтуудыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, тусламж, үйлчилгээ авах үндсэн эрхийг бодитой хэрэгжүүлэх эрх зүйн орчин сайжирч, эрүүл мэндийн тогтолцооны удирдлага, санхүүжилт, хүний нөөц, тусламж үйлчилгээ, эм зүй, дижитал эрүүл мэнд, мэдээллийн зохицуулалт харилцан уялдаатайгаар хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв42 минут 34 секундын өмнөШүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов2 цаг 52 минутын өмнөБаян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 цаг 10 минутын өмнөДэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө5 цаг 12 минутын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ5 цаг 17 минутын өмнөНҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав5 цаг 51 минутын өмнөНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ5 цаг 55 минутын өмнө457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна6 цаг 3 минутын өмнөЖолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ6 цаг 7 минутын өмнөНийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ6 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан6 цаг 32 минутын өмнөШтайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ6 цаг 40 минутын өмнөУлсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ10 сар 29. 9:59Б.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой10 сар 29. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа10 сар 29. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 29. 8:58АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд10 сар 28. 21:33Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ10 сар 28. 21:14Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.