Монголын Эдийн засгийн чуулганд оролцов
Энэ удаагийн Монголын Эдийн засгийн чуулганы онцлог бол парламентын мэргэжлийн байдал нэмэгдсэн, нийгмийн олон салбарыг төлөөлөх чадвар эрс дээшилсэн, 126 гишүүнтэй УИХ байгуулагдсан цаг үетэй давхцсан.
Бизнесийн салбарынхан бизнесээ 10 жилээр төлөвлөж чаддаг, төрөөс аливаа дарамт шахалтгүй, гэрээ хэлцэл нь биелдэг, асуудлаа шударга шүүхээр түргэн шуурхай шийдвэрлүүлж чаддаг байх хууль эрх зүйн орчныг хүсэж байна. Тиймээс УИХ-аас энэ эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой.
Энэ хүрээнд:
• Бизнес эрхлэхэд тулгардаг тодорхойгүй, хоёрдмол утгатай, давхардалтай хууль эрх зүйн орчин, асуудлыг төрийн албан тушаалтны үзэмжээр шийддэг байдлыг хална.
• Төр хувийн хэвшил эрхлэх боломжтой ажил үйлчилгээг эрхлэхгүй байх Засгийн газрын бодлогыг тууштай дэмжинэ.
• Төрөөс аль нэг ААН-д давуу тал үүсгэж, шударга бус өрсөлдөөнийг өөгшүүлэх замаар иргэд, өрсөлдөгчдийг нь хохироодог буруу жишгийг засна.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэгийг хүлээн авч уулзав
УИХ болон Германы Бундестаг, муж улсын парламентууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх чиглэлээр ярилцаж, идэвхтэй ажиллах үүрэг өглөө.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Элчин сайд Шэнь Миньжюань БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн баярын мэндчилгээг уламжлав.
Талууд Монгол Улсын Их Хурал, БХАТИХ хооронд байгуулсан хамтын ажиллагааны байнгын механизмын үйл ажиллагааг эрчимжүүлж, Байнгын хороод хоорондын хуралдааныг тогтмол зохион байгуулах талаар санал солилцов.
Монгол, Хятад улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой 2024 онд тохиосон.


Харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Игавахара Масарү Япон Улсын зүгээс Монгол Улсад ардчиллыг бэхжүүлж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд анхааран ажилладаг бөгөөд цаашид ч бүх талаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Ардчилал, хүний эрх, хуулийн засаглалын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы харилцаа эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг талууд онцолж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Монгол Улсын парламент, Бундестаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа.
Энэ онд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Элчин сайд Хельмут Кулитц Монгол Улс, ХБНГУ-ын хамтын ажиллагаа бүх түвшинд өргөжин хөгжиж буйг онцлоод шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй Монгол Улсын парламент, Бундестаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.Талууд 2 улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хөндөв
Зүүн хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтад оролцов. “Тогтвортой хөгжил: Төр, хувийн хэвшлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд болсон чуулга уулзалтаар бүс нутгийн хотуудын туршлага, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийг цогц байдлаар хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд парламент анхаарч ажиллах талаар байр сууриа илэрхийлэв.

Зүүн хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын үеэр.
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердад бараалхав
Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд манай улсад айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль амжилттай явагдсанд баяр хүргэж, ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог үргэлжлүүлэн бэхжүүлэхэд амжилт хүсэв.

Хүн төвтэй эрх зүйн шинэчлэлийн бодлогыг дэвшүүлэв
Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж, шинэ парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд баримтлах эрх зүйн шинэчлэлийн үндсэн чиглэлийг танилцуулав.
Шинэчлэлийн хүрээнд:
-
хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх;
-
хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой болгож, хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох;
-
нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй бий болгох
гэсэн үндсэн чиглэлийг дэвшүүлсэн нь цаашид “Гурван төгөлдөршил” бодлогын суурь болов.


Хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг өргөжүүлнэ
Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Конгресс, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.
Элчин сайд Ричард Буанган Монгол, АНУ-ын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв.Сүүлийн жилүүдэд Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Цаашид хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд УИХ-ын зүгээс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно.

Монгол-Энэтхэгийн хамтарсан найрамдлыг сургуулийг ашиглалтад оруулна
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзлаа.
БНЭУ-тай хөгжүүлж буй “Стратегийн түншлэл”-ийн харилцаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байна. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохионо.Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байна.
Элчин сайд Атул Малхари Готсурве БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулан ажиллаж буйгаа илэрхийлэв. Мөн дипломат харилцаа тогтоосны ойн баярын хүрээнд Мэдээлэл технологийн сургалтын төв, Монгол-Энэтхэгийн хамтарсан найрамдлын сургуулийг ашиглалтад оруулах талаар онцоллоо.



Facebook
Twitter
Youtube


Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа
Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
Штайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав

Сэтгэгдэл бичих