БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ


10-р сарын 31
11 цаг 41 минут

     Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Х хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сөүл хотноо болов.

Хамтарсан хорооны Х хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга Б.Энхбаяр, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ким Жин А нар ахалж оролцов.

Хуралдааны эхэнд хоёр тал Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ эрчимтэй өрнөж буйг тэмдэглээд энэ онд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийг улам бататган бэхжүүлснийг онцлов.

Талууд энэхүү төрийн айлчлалын үеэр хоёр тал хэлэлцэж тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ашигт малтмал, дэд бүтэц, хот байгуулалт зэрэг салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотолж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжууд болон иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцлоо.

Тухайлбал, талууд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан Хамтарсан тунхаглалд тусгасны дагуу хоёр тал худалдааны эргэлтийг 2030 оныг хүртэл 1 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсныг онцолж, энэ хүрээнд Монгол, Солонгосын Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгтэй байгаагаа илэрхийлэв.

Монголын талаас БНСУ-ын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын стандарт, тогтолцоог нутагшуулах, эрх зүйн болон институцийн орчныг боловсронгуй болгоход анхаарч байгааг тэмдэглэв.

БНСУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Монгол, Солонгосын ховор металлын хамтарсан судалгааны төв”, “Солонго 1, 2”, Баянголын амны орон сууцны хороолол барих төсөл, “Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсад бүсийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих”, “Хаягийн мэдээллийн системыг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” зэрэг төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллахаар болов.

Цаашид Монгол Улсад чухал шаардлагатай салбар чиглэл, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож ажиллахаар тохиров.

Хоёр тал “Хавдар судлалын үндэсний II төв”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаатай холбогдуулан эмнэлгийн менежмент, үйл ажиллагааг жигдрэх хүртэлх хамтын ажиллагааны төлөвлөгөөг тодорхой тусгах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Монгол, Солонгос хоёр улс байгаль орчны салбарт олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн бөгөөд “Ногоон хэрэм” төслийн 4 дүгээр шатны төслийг үргэлжлүүлэхээр болсныг өндрөөр үнэлэв. Цаашид Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай Засгийн газар хооронд байгуулсан суурь хэлэлцээрийн хүрээнд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж ажиллахаа талууд илэрхийлэв. Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, монгол, солонгос хэлний сургалтыг дэмжих, соёлын төвийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэгт үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.

Иргэдийн харилцан зорчих, оршин суухад таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд талууд хоёр улсын жолооны шалгалтыг монгол, солонгос хэлээр авах боломж бүрдүүлснийг сайшаан, цаашид зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтарсан замын зураглал боловсруулж хэрэгжүүлэх, зөвлөлдөх механизмыг эхлүүлэх талаар явцын мэдээлэл солилцов.

Солонгосын тал таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлалын виз болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлж байгааг мэдээлэв. Түүнчлэн хоёр улс ойрын хугацаанд Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрийг байгуулах, 2006 онд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай ярилцав.

Энэ удаагийн хуралдаанд Монгол Улсын Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Үндэсний геологийн алба, БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа, эрдэс баялгийн яам, Санхүү, эдийн засгийн яам, Эрүүл мэнд, халамжийн яам, Хот байгуулалтын захиргааны агентлаг, Ойн агентлаг зэрэг олон яам, байгууллагуудын төлөөлөл оролцож байгааг солонгосын тал онцлоод энэ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй хөгжиж байгаагийн илрэл болж байгааг тэмдэглэв.

Хамтарсан хорооны Х хуралдааны хүрээнд Монгол Улс, БНСУ-ын Эрүүл мэндийн яам хоорондын зөвлөлдөх уулзалт, Гадаадын иргэн, харьяатын газар хоорондын уулзалт тус тус болж байна. Мөн талууд ховор металл, байгаль орчин зэрэг салбарын зөвлөлдөх механизмын ээлжит хуралдааныг энэ онд зохион байгуулахаар тохиров.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ3 минут 32 секундын өмнөГэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв32 минут 45 секундын өмнөЕрөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ35 минут 18 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна1 цаг 31 минутын өмнөЦээжний нөмөр шиг Буйр минь2 цаг 57 минутын өмнөОюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ3 цаг 7 минутын өмнө“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ3 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно, 10 хэм хүйтэн3 цаг 35 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа11 сар 16. 16:15АТГ хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ11 сар 16. 16:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа11 сар 16. 14:51Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна11 сар 16. 13:15ЭХЗХ шийдвэрээ өөрчилж, 380В-ын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 3000 кВт.ц болгожээ11 сар 16. 12:45Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна11 сар 16. 10:50Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна11 сар 16. 10:13В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?11 сар 16. 10:10Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд11 сар 16. 10:07Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна11 сар 16. 10:01Сэрэмжлүүлэг11 сар 16. 9:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно, 7 хэм хүйтэн11 сар 16. 9:02Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв11 сар 14. 10:01“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ11 сар 14. 9:02Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.