Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв


10-р сарын 31
12 цаг 16 минут

      Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) нэгдсэн хуралдаанаар явуулсан асуулгын цагийн дараа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Төсвийн байнгын хороо хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдийн дэмжсэн саналуудыг хуулийн төсөл татаж авсантай холбогдуулан төсөлд өөрчлөлт оруулах, урсгал болон хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр өөрчлөх, зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн зардал хооронд зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс урсгал зардалд шилжүүлэх зохицуулалт болон Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх, нэгдүгээр хавсралтын талаарх зэрэг нийт 10 багц саналыг боловсруулсан байна. Мөн Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналуудыг тус байнгын хорооны гишүүдийн болон бусад Байнгын хорооны, мөн санал гаргасан гишүүд өөрсдөө татаж авсан гэж гурав багцалжээ.

2026-10-30 20.40.50.jpg

Санал хураалтаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн тул хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дараа нь явууллаа.

_ERD6509.JPG

Хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулав. "Оюутолгой" ХК-иас нийтдээ 3.0 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхтэй холбогдуулан өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслөө Засгийн газар татан авсан юм. Иймд Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгасан #ОТ" код бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг хасах, Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ.

2026-10-30 20.41.03.jpg

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр дээрх Байнгын хороодод шилжүүллээ.

Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан Оршуулгын газрын эмх цэгцийг хангах эрх зүйн шинэчлэлийг хийх хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг мөн сонслоо.

Screenshot 2026-10-30 at 20.44.18.png

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Саранчулуун, С.Замира, П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Б.Пүрэвдорж, Ж.Галбадрах, О.Номинчимэг нар оршуулгын зан үйл, уламжлал заншил, шашин шүтлэг, үндэстний онцлог, мөн оршуулгын газрын төлөвлөлт, зохион байгуулалт болон холбогдох дүрэм, журмын талаар асуулт асууж, үг хэлсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу уг асуудлаар хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Улсын Их Хурлын даргад санал болгож, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ.

2026-10-30 20.40.53.jpg

Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Бейсен, Д.Бум-Очир, С.Зулпхар, мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар асуулт асууж, үг хэлж, иргэн Д.Гансаруул, Гандантэгчинлэн хийдийн гавж лам Д.Алтаншагай болон ажлын хэсгийн бусад гишүүдээс хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд энэ талаарх хуулийн төсөлд тусгагдалгүй орхигдсон асуудал бий эсэх, ард иргэдийн дунд өрнөсөн маргаантай асуудлыг эцэслэх, үндэстэн, ястан, зан үйлээр ялгаварлан гадуурхахгүй байх зохицуулалт тусгах, бурхан болоочийг хүндэтгэх, хамгаалах тухай олон улсын эрх зүйн хэм хэмжээг сахиж мөрдөх, түүх, археологийн судлагдахууны хувьд оршуулга, түүний зан үйлийг хүний эрхийн мэдрэмжтэйгээр нарийвчлан зохицуулах зэрэг асуудлыг хөндөж ярьсан юм. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оршуулгын зан үйлийг цэгцлэхдээ үндэстнүүдийн зан үйл, уламжлал, дэг ёсыг хэрхэн уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй талаар асууж, хариулт авсан юм. Гавж лам Д.Алтаншагай, өргөдөл гаргагч Д.Гансаруул нар бурхан болоочдыг оршуулах уламжлал болон нийтийн өргөдөлд санал авах үед олон нийтээс илэрхийлж байсан нийтлэг саналуудын талаар тодорхой тайлбар өгөв.

2026-10-30 20.41.08.jpg

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Гэрээ соёрхон батлах тухай хууль болон “Хуулийн төслийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонслоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна1 цаг 10 минутын өмнөМонгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв1 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно1 цаг 19 минутын өмнөУИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө1 цаг 45 минутын өмнөБНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ1 цаг 50 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 30. 10:22Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 10:19НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ10 сар 30. 10:15НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав10 сар 30. 9:40Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ10 сар 30. 9:37457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна10 сар 30. 9:28Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ10 сар 30. 9:24Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 30. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 30. 8:59Штайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ10 сар 30. 8:51Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ10 сар 29. 9:59Б.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой10 сар 29. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.