Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна


10-р сарын 31
12 цаг 21 минут

     Дорнод аймгийн Халх гол сумын нутаг, Нөмрөгийн Дархан цаазат газар гарсан гал түймэрт өртөөгүй 30 орчим хувь буй. Энэ хэсэгт байгалийн амьтдын төвлөрөл их байгааг судалгаагаар тогтоосон байна. Иймээс цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан зэрлэг амьтдад зориулсан биотехникийн арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир шуурхай хуралдлаа.

Хуралд танхимаар Ерөнхийлөгчийн байгаль орчны асуудал хариуцсан зөвлөх, Улсын онцгой комисс, Хил хамгаалах ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Халх Нөмрөг нутгаа сэргээе” ТББ-ын төлөөлөл, цахимаар Дорнод, Сүхбаатар аймгийн Байгаль орчны газар, Нөмрөгийн ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа болон холбогдох албаныхан оролцлоо.

Хурлын эхэнд Нөмрөгийн ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Д.Наранбаатар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.

“Түймрийн хохирлын үнэлгээг тогтоох хүрээнд 3 ажлын хэсэг 14 хоногийн турш ажилласан. Түймэрт өртөөгүй үлдсэн хоёр талбай байгаа. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг орчимд өртөөгүй. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтаршил жирийн үеэс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоосон. Иймээс энд өвөлжих амьтдад биотехникийн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсээд байгааг онцлов.

2024, 2025 онд хамгаалалтын захиргаанаас биотехникийн арга хэмжээг өөрсдийн нөөцөд тулгуурлан авч байсан гэдгийг дурдлаа. Түүнчлэн тухайн бүсэд машинаар болон мориор самналт хийхэд, одоогийн байдлаар түймэрт өртөж хорогдсон зэрлэг амьтан таараагүй гэлээ.

Мөн орчны бүсэд нутаглаж буй 4 айл бий. Эдгээр айлуудын мал зэрэгцэн бэлчээрлэж, зарим үед хүний хөдөлгөөн үүсэж зэрлэг амьтдыг үргээх тохиолдол гардаг. Иймд энэ жилдээ тухай айлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран нутгийн гүн рүү нүүлгэх арга хэмжээ авах талаар санал хэлэв.

Үнэлгээний 3 ажлын хэсэг шинжээчдийн багийн хувьд газар дээр нь ажиллах судалгаа, шинжилгээний ажил ерөнхийдөө дүүрч, цэгүүдийн тоо мэдээллээ нэгтгэх, судалгаан дээрээ ажиллаж байгааг дурдлаа".

Түймрийн дараах хохирлын үнэлгээг нарийвчлан тогтоох, цаг алдалгүй нөхөн сэргээлтийг шат дараалалтай хийх, түймэрт өртөөгүй хэсэгт бөөгнөрөл үүссэн зэрлэг амьтдыг өвөлжилтөд хорогдолгүй авч үлдэх арга хэмжээг яаралтай зохион байгуулах хэрэгтэй тул товлолгүй шуурхай хуралдаж байгааг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир онцоллоо.

Шинжлэх ухааны академи, судалгааны хүрээлэнгүүд, энэ чиглэлийг эрдэмтэн судлаачидтай хэд хэдэн уулзалт хэлэлцүүлэг хийсэн. Газар дээр нь ажиллаж байгаа шинжээчдийн багийн нөхцөл байдлын үнэлгээ, дүгнэлт гарсны дараа нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг гаргах чухал байгаа.

Түймрийн эрчим, өртсөн талбай, хөрсний шинжилгээ зэрэгт үндэслэн богино, дунд, урт хугацааны нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнүүд гарна. Эхний ээлжид буюу хур тунадас ихээр орохоос өмнө түймэрт өртөөгүй талбайд үлдсэн байгалийн амьтдыг өвөлд бэлтгэн, хорогдолгүй авч үлдэх ажлыг зохион байгуулах нь чухал байна гэдгийг дурдав.

2018, 2022 онд тус газар нутагт мэргэжлийн байгууллага хийсэн судалгаагаар ойн туруутан амьтан 3000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10 мянга гаруй бор гөрөөс байх боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон. Эдгээр амьтдад зориулан Хамгаалалтын захиргаанаас өмнөх жилүүдэд 2-3 мянган боодол өвс бэлтгэн биотехникийн арга хэмжээ авдаг байсан. 2026 оны хувьд түймрийн нөхцөл байдлаас шалтгаалан 25 -30 мянган боодол өвс бэлтгэн биотехникийн арга хэмжээ авах шаардлага үүсээд байна.

Энэ ажлыг яаралтай зохион байгуулах хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд дараах үүрэг чиглэлийг өгөв.

  • Орчны бүсийн 3 аймаг буюу Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн бэлтгэсэн өвсний нөөц, ард иргэдийн бэлтгэсэн хадлангийн нөөцийг тооцоолон, Нөмрөгийн заставыг түшиглэж боломжит байршлуудад өвс тэжээлийн цэг байгуулах, хамгийн ойр боломжит байршлаас цэгүүдэд өвс тэжээлийг татан төвлөрүүлэх, хуримтлуулах, нөөцлөх ажлыг зохион байгуулах,
  • Дээрх ажилд шаардлагатай хүн хүч, машин техникийн тооцоо, судалгааг гаргах, өвс тэжээлийн нөөцийн тооцоо судалгааг Хүнс хөдөө, аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын онцгой комисс, холбогдох газар хэлтсүүд гаргах,
  • Зэрлэг амьтдыг үргээхгүй байх, бэлчээр, орон зайг чөлөөлөх хүрээнд орчны бүсэд нутаглаж буй айлуудыг боломжит байрлалд нүүлгэн шилжүүлэх ажлыг аймаг орон нутаг зохион байгуулах,
  • Орчны бүсийн аймаг, орон нутгийн иргэдийн нөөцөд худалдахаар бэлдсэн өвс, тэжээлийн нөөц, үнийн тооцоо судалгаа гаргахыг аймгийн орон нутгийн удирдлага, Байгаль орчны газруудад чиглэл болгов. Гаргасан тооцоо судалгаанд үндэслэн шаардлагатай төсөв санхүүжилтийг Засгийн газрын хуралд танилцуулан шийдвэрлэх юм.

Хуралд Нөмрөгийн ДЦГ-ыг нөхөн сэргэлтэд хамтран ажиллах хүрээнд байгуулагдаад байгаа Дорнод аймгийн төлөөллөөс сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, “Халх Нөмрөг нутгаа сэргээе” ТББ-ын үүсгэн байгуулагчид оролцож санал, хүсэлтээ танилцууллаа. Тэдний зүгээр төрөлх нутаг, унаган байгалиа сэргээх ажилд иргэдийн төлөөлөл болон төрийн байгууллагатай хамтран ажиллах, нөгөө талаар иргэд олон нийтийн хяналт тавих, газар дээр нь ажиллах хүн хүчний дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна1 цаг 11 минутын өмнөМонгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв1 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно1 цаг 20 минутын өмнөУИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө1 цаг 45 минутын өмнөБНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ1 цаг 51 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 30. 10:22Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 10:19НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ10 сар 30. 10:15НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав10 сар 30. 9:40Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ10 сар 30. 9:37457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна10 сар 30. 9:28Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ10 сар 30. 9:24Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 30. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 30. 8:59Штайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ10 сар 30. 8:51Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ10 сар 29. 9:59Б.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой10 сар 29. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.