Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан


11-р сарын 2
8 цаг 51 минут

        Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна.

11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн хойд хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн баруун, Завхан, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар 0.0-1.0 мм цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.

 11-р сарын 03-наас 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Арваннэгдүгээр сарын 03-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Архангайн баруун, Говь-Алтайн хойд сумдаар, 04-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 05-нд Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим, Булганы зүүн, Дорноговийн хойд, Дорнодын өмнөд сумдаар, 06-нд Баян-Өлгий, Ховдын баруун, Дорнодын зүүн сумдаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 03, 04-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр 16-21хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 3-8хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна. 04-нд нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ50 минут 14 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан1 цаг 22 минутын өмнөНөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 30. 10:22Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 10:19НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ10 сар 30. 10:15НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав10 сар 30. 9:40Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ10 сар 30. 9:37457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна10 сар 30. 9:28Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ10 сар 30. 9:24Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 30. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 30. 8:59Штайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ10 сар 30. 8:51Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.