Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ


11-р сарын 2
12 цаг 59 минут

     Монгол Улсад шинээр байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны нэхэмжлэлийг хүлээн авч байна. 

УИХ-аас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр анх удаа “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг баталсан бөгөөд уг хууль 2026 оны 11 нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь гэр бүл, хүүхэд, насанд хүрээгүй хүний хэрэг, маргааныг мэргэшсэн шүүхээр хянан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж буй шүүх эрх мэдлийн салбарын чухал шинэчлэл юм. Энэхүү шинэчлэлийн үндсэн зорилго нь хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргааныг мэргэшсэн түвшинд, хүн төвтэй хандлагаар шийдвэрлэхэд оршино.

Шинэ шүүхийн бүтцэд Хүүхэд, гэр бүлийн хэлтсийг байгуулж, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах, сэтгэл зүйч ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэснээр шүүх гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ зөвхөн хууль зүйн асуудлыг авч үзэхээс гадна гэр бүлийн нөхцөл байдал, хүүхдийн хэрэгцээ, сэтгэл зүйн онцлогийг мэргэжлийн түвшинд судалж, үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах боломж бүрдэж байна.

Түүнчлэн эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг шүүхийн үйл ажиллагаатай уялдуулж, гэр бүлийн маргааныг талуудын харилцан ойлголцол, зөвшилцөлд тулгуурлан шийдвэрлэх, хүүхдийг эцэг, эхийн маргааны сөрөг үр дагавраас хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

ШҮҮХИЙН БАЙРШИЛ:

- Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүрэг, “Драгон” төвийн ард.

- Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх: Баянзүрх дүүрэг, “Кино үйлдвэр”-ийн байранд тус тус байрлаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ53 минут 29 секундын өмнөГэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ1 цаг 10 минутын өмнөЭрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав1 цаг 31 минутын өмнөЖ.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв1 цаг 48 минутын өмнөМонголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?2 цаг 2 минутын өмнөГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ2 цаг 44 минутын өмнөНамдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ2 цаг 48 минутын өмнөДорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ2 цаг 55 минутын өмнөТ.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ4 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан5 цаг 18 минутын өмнөНөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 30. 10:22Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 10:19НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ10 сар 30. 10:15НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав10 сар 30. 9:40Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ10 сар 30. 9:37457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна10 сар 30. 9:28Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ10 сар 30. 9:24Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 30. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 30. 8:59Штайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ10 сар 30. 8:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.