Арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Завханы ихэнх сумдын нутгаар 0.0-3.5 мм, Ховд, Говь-Алтайн хойд, Баян-Өлгий, Увсын зарим, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Улз голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон голын хөндийгөөр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-7 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 4-6 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.
11-р сарын 04-нөөс 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Арваннэгдүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Увс, Завхан, Хөвсгөл, Архангай зарим, Сэлэнгийн ихэнх, Говь-Алтай, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 04-ний өдөр Завхан, Говь-Алтай, Хөвсгөлийн зарим, Сэлэнгэ, Төв, Дорнодын зүүн сумдаар, 04-05-нд шилжих шөнө Сэлэнгийн өмнөд, Дорнодын хойд хэсгээр, 05-нд Дорнодын зүүн сумдаар, 06-нд Баян-Өлгийн өмнөд, Ховдын хойд, Завханы зарим сумдын нутгаар, 07-нд Завхан, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 04-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 05-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 4-нд нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч шөнөдөө Завхан, Тэс, Заг, Байдраг голын эхээр 19-24 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 7-12 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан байна.
Facebook
Twitter
Youtube


Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа
Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална
Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна
АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав

Сэтгэгдэл бичих