Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна


11-р сарын 3
8 цаг 58 минут

     Энэ өдрүүдэд Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудтай уулзлаа.

Тэрбээр, ард иргэдийн эрүүл энхийн төлөө хүчин зүтгэж буй хос тангарагт цэргийн эмч, сувилагч, ажилтан, албан хаагчид болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүлд нь баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.

Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хилийн халдашгүй дархан байдлын баталгаа болон хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, найдвартай үзүүлж ирсэн үе үеийн хамт олонд талархал илэрхийллээ.

Эмнэлгийн бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

Мөн эмч, сувилагч нар галт зэвсгийн улмаас үүссэн гэмтэл, шарх, төрөл бүрийн хордлогод өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлэхийн зэрэгцээ  цар тахлын үед тэргүүн эгнээнд байж, Турк Улсад болсон газар хөдлөлтийн дараах авран хамгаалах үйлсэд эх орноо төлөөлөн үүрэг гүйцэтгэснийг онцоллоо.

Цаашид эмчилгээ, оношилгооны олон улсын стандарт, орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлж, үндэсний хэмжээний тэргүүлэх зэргийн эмнэлэг болон хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Цэргийн төв эмнэлэг 1921 онд жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар  байгуулагдсан. Эмч, ажилтнууд Халхын голын дайн, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтад оролцож, галын шугамаас өвчтөн, шархтнуудыг татан гаргах, цэрэг дайчдыг эмчлэх, хээрийн эмнэлгүүд байгуулах, шаталсан эмчилгээ хийх зэргээр төр, засаг, цэргийн дээд командлалаас өгсөн үүргийг нэр төртэй биелүүлсэн түүхтэй.

Олон арван шилдэг эмч, сувилагч, ажилтан, алдар суутан төрүүлж, ард  иргэд, мянга мянган цэрэг дайчдын амь нас, эрүүл мэндийг авран, эрүүлийг хамгаалах болон батлан хамгаалах үйлсэд оруулсан онцгой гавьяаг нь үнэлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Энэ шагнал бол цэргийн үе үеийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн байгуулсан зүтгэлийг Монголын төр үнэлсэн хүндэтгэл төдийгүй эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, цэрэг эрс, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ирээдүйн үйл хэрэгт нь хүлээлгэж буй өндөр итгэл, хариуцлага гэдгийг Ерөнхийлөгч тодотгов.

Мөн Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн оношилгооны төвийн захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, мэс заслын зөвлөх зэргийн эмч, дэд хурандаа Агваан-Осорын Ганбатад  Хүний гавьяат эмч,  Мэс заслын эмнэлзүйн төвийн Цээж, хэвлийн мэс заслын тасгийн арга зүйч, тэргүүлэх зэргийн сувилагч Цэрэндоржийн Түмэндэлгэрт Эрүүл хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Тэрбээр мөн өдөр эмнэлгийн хамт олонд бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа зэргийн талаар товч танилцуулав.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна1 минут 21 секундын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна4 минут 31 секундын өмнөНөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа13 минут 18 секундын өмнөТөрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв18 минут 9 секундын өмнөЭнэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь21 минут 46 секундын өмнөЦэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна52 минут 23 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан1 цаг 1 минутын өмнөМонгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав11 сар 2. 12:38Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв11 сар 2. 12:21Монголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?11 сар 2. 12:07Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ11 сар 2. 11:25Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ11 сар 2. 11:21Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ11 сар 2. 11:14Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ11 сар 2. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан11 сар 2. 8:51Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 30. 10:22Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 10:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.