Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа


11-р сарын 3
9 цаг 37 минут

      Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн хохирлыг тогтоох судалгааны ажлыг бэлтгэл ажил, хээрийн судалгаа, суурин боловсруулалт, дүгнэлт гаргаж танилцуулах гэсэн дөрвөн үе шаттайгаар зохион байгуулж байна.

2026 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар эхний хоёр үе шат буюу зайнаас тандан судлалын мэдээлэлд боловсруулалт хийх, хээрийн хэмжилт, дээжлэлт, судалгааны ажлыг эрдэмтэн, судлаач, шинжээч, албан хаагчдаас бүрдсэн 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай дуусгалаа.

Одоогоор гуравдугаар үе шат буюу цуглуулсан мэдээлэл, дээж, хэмжилтийн үр дүнг боловсруулах ажил үргэлжилж байна.

Үүний дараа байгаль орчинд учирсан хохирлын нэгдсэн үнэлгээ, шинжээчдийн дүгнэлтийг гаргана.

Энэ хүрээнд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон холбогдох албаныхан Нөмрөгийн ДЦГ-т хээрийн судалгаа хийсэн эрдэмтэн, судлаач, шинжээчдийн багийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзан, судалгааны ажлын явц, урьдчилсан дүгнэлттэй танилцлаа.

Ажлын хэсгийнхэн хээрийн судалгааны үеэр цуглуулсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд ургамлын үндэс болон хөрсний органик бүрэлдэхүүн хэсгүүд шатсан эсэх, хөрсний шинж чанарт гарсан өөрчлөлт, экосистемд үзүүлсэн нөлөөллийг тодорхойлох ажил үргэлжилж байгааг танилцууллаа.

Урьдчилсан судалгаагаар 24 мянга орчим га хусан ойн экосистем түймэрт өртсөн байна.

Харин шаталтын зэрэглэл, ойн насжилт зэрэг нарийвчилсан үзүүлэлтийг судалгаа, шинжилгээний эцсийн дүгнэлтээр танилцуулна.

Мөн тал хээрийн экосистемийн биомасс гадаргын гүймэг түймэрт өртсөнтэй холбогдуулан Нөмрөгөөс цуглуулсан дээжийг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс 2024, 2025 онд бүрдүүлсэн ургацын дээжтэй харьцуулан судална.

Энэ удаагийн хээрийн судалгааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, хүн хүрэхэд хүндрэлтэй, алслагдсан байршлуудад нисдэг тэрэгний тусламжтайгаар хүрч, нарийвчилсан судалгаа, дээжлэлт хийсэн нь хээрийн судалгааны ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгах боломжийг бүрдүүлсэн гэдгийг Ажлын хэсгийнхэн онцоллоо.

Дархан цаазат газар, тэр дундаа Нөмрөгийн ДЦГ-ын алслагдсан, хүн хүрэхэд хүндрэлтэй бүс нутагт ийм хэмжээний нарийвчилсан судалгаа өмнө нь хийгдэж байгаагүй.

Энэхүү судалгаа нь түймрийн улмаас учирсан экологийн хохирлыг бодитой тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөхөд чухал ач холбогдолтой гэдгийг мөн онцоллоо.

Уулзалтын төгсгөлд дархан цаазат газрын орчны нөлөөллийн бүсэд түймрийн тархалт болон зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөний судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа талаар танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцлоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно39 минут 7 секундын өмнөВан И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна45 минут 29 секундын өмнөУИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна48 минут 54 секундын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна52 минут 4 секундын өмнөНөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа1 цаг 1 минутын өмнөТөрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв1 цаг 6 минутын өмнөЭнэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь1 цаг 10 минутын өмнөЦэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна1 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан1 цаг 49 минутын өмнөМонгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав11 сар 2. 12:38Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв11 сар 2. 12:21Монголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?11 сар 2. 12:07Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ11 сар 2. 11:25Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ11 сар 2. 11:21Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ11 сар 2. 11:14Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ11 сар 2. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан11 сар 2. 8:51Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.