Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна


11-р сарын 3
9 цаг 46 минут

      Эрүүл мэндийн яамнаас томуугийн улирлын бэлэн байдлыг хангах чиглэл ирүүлсний дагуу 2026 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Энэ нь томуу, томуу төст өвчний үед хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн, даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилготой юм.

Цаашид томуугийн улирлын өвчлөл, тусламж, үйлчилгээний бодит хэрэгцээнд үндэслэн санхүүжилтийг шаардлагатай тохиолдолд улирал дуустал үзүүлсэн эмчилгээний гүйцэтгэлээр тооцон санхүүжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ нь иргэдэд ямар боломж олгож байна вэ?

Нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилт 100,000 төгрөг. Энэ зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна.

Өдрийн эмчилгээнд шаардлагатай эмчийн үзлэг, хяналт, оношилгоо, эмчийн заалтын дагуу эм, физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг бусад шаардлагатай эмийн эмчилгээг багтана.

Эцэг эхчүүд хүүхдийн ханиад томуугийн үед хэрэглэх шаардлагатай эмийг өөрсдийн мөнгөөр худалдан авах шаардлагагүй. Эмчилгээг тухайн эрүүл мэндийн байгууллага даатгалын санхүүжилтээр хариуцан зохион байгуулна.

Хүүхэд гэртээ ойрхон тусламж авах боломжтой болно. Эмчийн үзлэгээр өдрийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө эмчийн хяналтад эмчлүүлнэ.

Эцэг эх, асран хамгаалагчдад: Хүүхэд халуурах, ханиалгах, томуугийн шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчийн үзлэг, зөвлөгөө аваарай. Өдрийн эмчилгээ шаардлагатай эсэхийг эмч шийдвэрлэнэ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар цаашид долоо хоног бүр өдрийн эмчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, үзүүлсэн тусламж үйлчилгээ, даатгалын сангаас санхүүжүүлсэн зардлын мэдээллийг олон нийтэд 7 хоног бүр нээлттэй танилцуулна.

Хүүхэд бүр шаардлагатай тусламжаа гэртээ ойрхон, нэмэлт санхүүгийн дарамтгүй авах нь бидний зорилго юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно57 минут 38 секундын өмнөВан И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна1 цаг 4 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна1 цаг 8 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна1 цаг 11 минутын өмнөНөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа1 цаг 20 минутын өмнөТөрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв1 цаг 25 минутын өмнөЭнэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь1 цаг 28 минутын өмнөЦэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна1 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан2 цаг 7 минутын өмнөМонгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав11 сар 2. 12:38Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв11 сар 2. 12:21Монголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?11 сар 2. 12:07Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ11 сар 2. 11:25Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ11 сар 2. 11:21Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ11 сар 2. 11:14Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ11 сар 2. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан11 сар 2. 8:51Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.