УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна


11-р сарын 3
9 цаг 49 минут

     Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй биечлэн уулзан санал хүсэлт, тулгамдсан асуудлыг нь сонслоо.

Уулзалтад нийт 20 иргэн оролцсоны дотор иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, үзэл бодлоороо нэгдсэн сайн дурын хөдөлгөөний гишүүд, орон нутгаас зорьж ирсэн малчид байв.

1793601936131239.jpg

Энэ удаагийн уулзалтын онцлог нь иргэд өөрсдийн ахуй амьдралын нөхцөл байдал, өдөр тутмын тулгамдсан асуудлаас илүүтэй улс орны хөгжил, төрийн бодлого шийдвэр, засаглалын асуудлаар идэвхтэй санал бодлоо илэрхийлсэн явдал байлаа.

Тэд Үндсэн хууль, парламентын эрх зүйн байдал, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, төсвийн зарцуулалт, төрийн байгууллагын уялдаа холбоо, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах талаар санал, хүсэлтээ уламжилсан юм.

1793601944128278.jpg1793601943828197.jpg

Түүнчлэн өөрсдийн эзэмшсэн мэргэжил, ажилласан салбарын туршлага, мэдлэгт тулгуурлан салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн үнэ цэнтэй санал, зөвлөмжүүдийг дэвшүүлэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, “Иргэд төрийн үйл ажиллагаа, улс орны хөгжлийн асуудалд байр сууриа идэвхтэй илэрхийлж, шийдвэр гаргах үйл явцад бодит хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэл өндөр байгаа нь харагдаж байна. Иргэдийнхээ гаргасан санал санаачилга, шүүмжлэл, зөвлөмжийг бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаанд тусгаж, зөв бодлого хэрэгжүүлэх ёстой. Нөгөө талаар хэрэгжүүлж буй бодлогоо иргэддээ зөв тайлбарлан, ойлгуулж, хамтран ажиллах нь чухал байна” хэмээн онцлон тэмдэглэв.

885579955_1434838468799556_4849587896081355291_n.jpg1793601940277667.jpg

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, өрхийн үйлдвэрлэл, орон сууц, уул уурхай, байгаль орчин, орчны аюулгүй байдал зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд ч уулзалтын гол сэдэв байлаа.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд, ялангуяа шийдвэр гаргах болон хэрэгжилтийн шатанд хүнд суртал, чирэгдэл байсаар байгааг иргэд шүүмжилж, шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатайг хэллээ. Түүнчлэн “Оюутолгой” төслийн үр өгөөж, ногдол ашиг, улсын төсвийн бодлого, тэтгэврийн шинэчлэлийн талаар санал бодлоо хуваалцсан юм.

883563763_1434838382132898_695336099801077658_n.jpg1793601937516762.jpg

Орон нутгаас ирсэн малчдын төлөөлөл мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, малчдын амьжиргаатай холбоотой асуудлыг хөндөж тавив. Тэд, “Гаднаас нь харахад малчид мах, сүү, цагаан идээгээ өндөр үнээр борлуулж байгаа мэт харагддаг. Гэхдээ бодит байдал дээр орлого нь тэр бүр малчдын гар дээр үлддэггүй. Олон малчин өрх малаа банкны зээлийн барьцаанд тавьсан байдаг. Олсон орлогын ихэнх нь зээлийн эргэн төлөлт, хүүхдүүдийн сургалтын төлбөр, шатахуун, өвс тэжээлд зарцуулагддаг. Иймээс малчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлсэн, цаасан дээр бус малчдын амьдралд бодит үр өгөөжөө өгсөн хууль, бодлого хэрэгтэй байна” гэв.

1793601943328238.jpg

Мөн Малчны тухай болон хоршооллыг дэмжих хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Улсын Их Хурлын гишүүд Д.Үүрийнтуяагаас хүслээ.

Улсын Их Хурал үйл ажиллагаагаа олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгож, иргэдийн дуу хоолойг хууль тогтоомж, бодлого шийдвэрт тусгах зорилготой “Нээлттэй парламент” бодлогыг хэрэгжүүлж байна.

1793601941501351.jpg

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа уулзалтын үеэр иргэдийн тавьсан санал, хүсэлт, шүүмжлэл, зөвлөмж бүрийг нэгтгэн боловсруулж, Улсын Их Хурлын дарга, холбогдох Байнгын хороо болон Засгийн газрын гишүүдэд уламжилж, бодлогын түвшинд авч үзэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

886655906_1434838608799542_2546760804554638385_n.jpg1793601938916278.jpg885614517_1434838628799540_7430843555218582080_n.jpg

Тэрбээр, “Нээлттэй парламент” танхимын уулзалт нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн дуу хоолойг хүргэхэд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа болсныг онцлон тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно53 минут 1 секундын өмнөВан И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна59 минут 23 секундын өмнөУИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна1 цаг 3 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна1 цаг 6 минутын өмнөНөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа1 цаг 15 минутын өмнөТөрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв1 цаг 20 минутын өмнөЭнэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь1 цаг 24 минутын өмнөЦэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна1 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан2 цаг 3 минутын өмнөМонгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав11 сар 2. 12:38Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв11 сар 2. 12:21Монголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?11 сар 2. 12:07Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ11 сар 2. 11:25Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ11 сар 2. 11:21Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ11 сар 2. 11:14Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ11 сар 2. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан11 сар 2. 8:51Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.