Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно


11-р сарын 3
9 цаг 59 минут

      Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас эхлэн нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орж эхэлнэ.

Энэхүү хичээл нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилтэй зэрэгцэн нийгэмшил, сэтгэл хөдлөлийн төлөвшлийг дэмжихэд чиглэж байгаа бөгөөд сурагчдад өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах, эерэг харилцаа бий болгох зэрэг амьдралын суурь чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Мөн хүүхдийн нийгэм-сэтгэл хөдлөлийн хөгжлийг системтэйгээр дэмжихэд чиглэж байгаа бөгөөд сурагчид өөрийн сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, удирдах, өөртөө энэрэнгүй хандах, бусдыг ойлгох, мэдрэмжээ зөв илэрхийлэх, хамтран ажиллах, зөрчил асуудлыг зөв шийдвэрлэх зэрэг амьдралд шаардлагатай суурь чадваруудыг эзэмших юм.

Хөтөлбөр нь “Би”, “Бид”, “Бусад” гэсэн үндсэн агуулгын хүрээнд хэрэгжих бөгөөд сурагчид 6 хүрээ 24 чадамжийг үе шаттайгаар эзэмшинэ. Эдгээр чадвар нь хүүхдийн өөрийгөө танин мэдэх, бусдын мэдрэмжийг ойлгох, өөрийгөө бусдын оронд тавьж сэтгэх, эерэг харилцаа бий болгох, нийгмийн хариуцлагатай оролцох чадамжийг хөгжүүлэхэд чиглэж байна.

Сургалтыг чанартай хэрэгжүүлэх зорилгоор багш нарыг тусгай арга зүйгээр бэлтгэн сургасан бөгөөд сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр”-ийг олгоно. Энэхүү хэрэглэгдэхүүн нь хүүхдийн өдөр тутмын эерэг дадал, зөв хандлага, өөрийгөө ойлгох чадварыг хөгжүүлэхээс гадна гэр бүлийн орчинд харилцан ойлголцол, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Мөн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжийг боловсруулан түгээх бөгөөд ингэснээр хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг гэр бүл, сургууль хамтран дэмжих нөхцөл бүрдэнэ. Энэ нь сургалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хүүхдийн хөгжилд тасралтгүй ахиц гаргахад чухал хувь нэмэр оруулна.

Хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг зөвхөн мэдлэгээр бус хөгжлөөр нь үнэлэх тогтолцоог хэрэгжүүлнэ. Багш нар хүүхдийн эзэмшсэн 24 чадварын түвшнийг үнэлж, хөгжлийн хэрэгцээг нь тодорхойлон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх боломж бүрдэх юм.

Нийгэмшихүй, сэтгэл зүйн боловсрол нь хүүхдэд “Би сурагч”, “Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?”, “Өөртөө болон бусдад хэрхэн энэрэнгүй хандах вэ?”, “Мэдрэмжээ хэрхэн зөв илэрхийлэх вэ?”, “Зөрчлийг хэрхэн зөвөөр шийдвэрлэх вэ?” зэрэг амьдралын чухал ур чадварыг төлөвшүүлнэ.

Боловсролын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү хичээл нь сурагчдад зөвхөн хичээлийн мэдлэг олгохоос гадна өөрийгөө ойлгож удирдах, бусдыг ойлгож хүндэтгэх, хамтран ажиллах, нийгэмд зөв оролцох чадварыг төлөвшүүлэхэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл хүүхдэд сэтгэлийн дархлаа, зөв хандлага, зөв харилцааны ур чадварыг төлөвшүүлэх замаар оюуны тамиртай, биеийн тамиртай, сэтгэлийн тамиртай Монгол иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн боловсролын чухал шинэчлэл болж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно1 цаг 20 минутын өмнөВан И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна1 цаг 27 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна1 цаг 30 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна1 цаг 33 минутын өмнөНөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа1 цаг 42 минутын өмнөТөрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв1 цаг 47 минутын өмнөЭнэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь1 цаг 51 минутын өмнөЦэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна2 цаг 21 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан2 цаг 30 минутын өмнөМонгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав11 сар 2. 12:38Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв11 сар 2. 12:21Монголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?11 сар 2. 12:07Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ11 сар 2. 11:25Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ11 сар 2. 11:21Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ11 сар 2. 11:14Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ11 сар 2. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан11 сар 2. 8:51Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.