Монгол Улсын хилийн зарим боомтыг 11 дүгээр сард тохиож буй бүх нийтийн баяр, тэмдэглэлт өдрүүдэд түр хаахыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 10-нд, Улс тунхагласны баярын өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд БНХАУ, ОХУ-тай хиллэдэг авто замын боомтуудыг түр хаана.
ОХУ-ын Үндэсний эв нэгдлийн баярын өдөр 11 дүгээр сарын 4-нд тус улстай хиллэдэг Боршоо, Арцсуурь авто замын боомт түр амрах юм.
Хилээр зорчих болон ачаа тээвэр хийхээр төлөвлөж буй иргэд, байгууллага доорх цагийн хуваарь болон түр хаах өдрүүдийг тооцоолж, замын аялал, тээвэрлэлтээ төлөвлөхийг зөвлөжээ.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө

Сэтгэгдэл бичих