Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нартай уулзах үеэрээ Оюу толгойн анхны ногдол ашгийг иргэн бүрд шууд хүртээх ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, нийтийн өргөдлийн системээр дамжуулан 100 мянга гаруй иргэн ногдол ашгийг шууд хүртэх санал гаргасныг онцолсон юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий дахинд бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, шатахууны хомсдол, тээвэр, логистикийн хүндрэл улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг дурдав. Эдгээр хүчин зүйл Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж, өрхийн худалдан авах чадвар буурч буй энэ үед байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэдгийг онцоллоо.
Тэрбээр “Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн анхны ногдол ашгийг иргэн бүрд хүртээх ёстой. Та бүхэн хөрөнгө оруулагч талтайгаа гэрээ, хэлэлцээрээ маш сайн хийх хэрэгтэй.
Мөнгийг хэрхэн хуваарилж, хэзээ иргэдийн дансанд шилжүүлэхийг Засгийн газар эрх зүйн орчиндоо нийцүүлэн зохицуулж, холбогдох дүрэм, журмаа боловсруулах шаардлагатай.
Гурван их наяд төгрөгөөс орж ирсэн тухай бүрд нь иргэдийнхээ дансанд шилжүүлж, энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой” хэмээн мэдэгдэв.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Оюу толгойн ногдол ашгийг томоохон төсөл, хөтөлбөрт зарцуулахаас илүүтэйгээр иргэн бүрд шууд хүртээх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж, энэ чиглэлээр шаардлагатай зохицуулалт хийхийг Засгийн газарт анхаарууллаа.
Н.Отгон
Facebook
Twitter
Youtube


Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа
Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав
Штайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ

Сэтгэгдэл бичих