ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


11-р сарын 3
15 цаг 41 минут

     Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.03)-ийн хуралдаан 10.45 цагт 63.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн, С.Эрдэнэбат, Д.Ганмаа, Х.Болормаа, М.Ганхүлэг, М.Энхцэцэг, Б.Бейсен, Н.Алтаншагай, Г.Хосбаяр, О.Батнайрамдал, О.Саранчулуун, Б.Түвшин, С.Зулпхар, М.Нарантуяа-Нара, А.Ариунзаяа, Ж.Чинбүрэн, Т.Мөнхсайхан, П.Наранбаяр, Д.Рэгдэл нар ирснээр эхэлсэн юм. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар даргалан явуулж, нийт таван асуудал хэлэлцлээ.

2026-11-03 14.24.25.jpg

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханы санаачлан боловсруулж, энэ оны долдугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн ажилтны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав.

Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан хууль санаачлагчийн илтгэлдээ хуулийн төслийн хэрэгцээ шаардлага, зохицуулалт, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй дурдсан юм. Хуулийн төсөл есөн бүлэг, 93 зүйлтэй бөгөөд хууль санаачлагч төслийн бүлэг бүрийг нэг бүрчлэн танилцуулав.

2026-11-03 14.25.13.jpg

Түүний илтгэл болон хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа, Ж.Чинбүрэн, Д.Рэгдэл, С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа, Д.Ганмаа, Д.Бум-Очир нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа, тэдний цалин урамшуулал, түүний эх үүсвэр, хуулийг хэрэгжүүлэх механизм, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтүүд, салбарын тогтолцооны нэгдмэл байдал, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх болон болзошгүй эрсдлээс сэргийлэх зэрэг олон асуудлыг хөндөж байлаа. Мөн холбогдох хууль тогтоомжтой уялдуулах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эрүүл мэндийн ажилтанд тавигдах шаардлагыг уян хатан болгох, суурь шинжлэх ухаанд нийцүүлэх талаар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав.

2026-11-03 14.26.06.jpg

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35.6-д Хуулийн төслийг баталснаар улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсоно гэж заасан. Үүний дагуу Засгийн газраас ирүүлсэн саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцуулав.

2026-11-03 14.26.03.jpg

Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханы санаачилсан Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоонд төрийн байгууллагад үүсэх зардал 65.7 тэрбум төгрөг, хуулийн этгээдэд үүсэх зардал 18.2 тэрбум төгрөг гэж тооцжээ. Харин хуулийн төсөлд тусгагдсан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлыг тооцоогүй байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд дурдаад, зардлын нөлөөллийг нь бүрэн тооцож тодорхой болгосны үндсэн дээр дараа дараагийн жилүүдэд төсвийн орлогын боломжтой уялдуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санал ирүүлснийг танилцууллаа. Түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг зохицуулсан салбар салбарын хууль тогтоомжийг хүчингүй болгож Төрийн албаны тухай хуулиар зохицуулах, мөн Нийтийн албаны тухай хуулийн төсөл боловсруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажиллаж байгааг мэдээлж, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд хуулийн төслийн зохицуулалтыг нийцүүлэх нь зүйтэй гэжээ.

2026-11-03 14.24.39.jpg

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, О.Батнайрамдал, О.Саранчулуун, Ж.Чинбүрэн, П.Наранбаяр, Ц.Мөнхтуяа, Б.Бейсен, хуралдаан даргалагч С.Зулпхар нар үг хэлж, саналаа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, төсөл тус бүрээр санал хураалт явуулахад үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

2026-11-03 14.25.27.jpg

Ажлын хэсгүүдийг байгууллаа

Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл, мөн Асрах үйлчилгээний тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий гурван ажлын хэсэг байгуулав. Нийгмийн халамжийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Асрах үйлчилгээний тухай хуулийн ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар нар ахалж ажиллахаар боллоо.

2026-11-03 14.26.52.jpg

Асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ

Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг дараа нь хэлэлцлээ.

2026-11-03 14.26.30.jpg

Сайдын мэдээллийг Байнгын хорооны хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал танилцуулав. Хүүхдийн төлөө сангийн орлогыг улсын төсөв, хандив, тусламж, авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын хандив, тусламжийн орлогоос бүрдүүлэхээр журамласан байна. Сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцож амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах, энэ түвшний уралдаан тэмцээн, наадамд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх зориулалтаар зарцуулж буй ажээ.

2026-11-03 14.25.30.jpg

Тус сангаас 2022-2025 оны хооронд зөвхөн Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилттай оролцсон хүүхдийн шагнал урамшуулал, мөн олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг зардалд нийт 1,007.8 сая төгрөгийг зарцуулаад байна. Энэ онд санд нийт 1,150.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, хүүхдүүдэд олгосон дэмжлэг 461.5 сая төгрөг, хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд 1,933.0 сая төгрөг, Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын урсгал засварын зардалд 1,394.2 сая төгрөг зарцуулжээ. Одоогийн байдлаар сангийн үлдэгдэл 26,782.4 сая төгрөг байна.

2026-11-03 14.25.16.jpg

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа нар дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хүүхдийн спортыг дэмжих, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг өргөжүүлэх талаар тодорхой санал хэлэв. Мөн Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлага байгааг дурдав.

2026-11-03 14.24.58.jpg

Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа үг хэлж, сангийн үйл ажиллагааг сурталчлах, олон нийтийг идэвхжүүлэх, хандив, орлого төвлөрүүлэх ажил огт хийгдэхгүй байгаад харамсалтай байгаагаа илэрхийлж, цорын ганц орлого ордог байсан эх үүсвэр буюу Авто тээврийн үндэсний төвийн азын дугаар борлуулсны орлогыг Хүүхдийн төлөө сан төвлөрүүлэхгүй болгож, “хуулийн хулгай” хийснийг шүүмжилсэн юм. Үүнтэй холбогдуулан өөрийн тавьсан асуулга, түүнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас өгсөн хариултыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргав. Түүний саналын Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо1 цаг 5 минутын өмнөСанхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана1 цаг 15 минутын өмнөХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ1 цаг 24 минутын өмнөЕрөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая4 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой4 цаг 20 минутын өмнөГэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ4 цаг 26 минутын өмнөХилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь4 цаг 32 минутын өмнөНэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно7 цаг 6 минутын өмнөВан И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна7 цаг 12 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна7 цаг 15 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна7 цаг 19 минутын өмнөНөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа7 цаг 27 минутын өмнөТөрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв7 цаг 32 минутын өмнөЭнэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь7 цаг 36 минутын өмнөЦэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна8 цаг 7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан8 цаг 15 минутын өмнөМонгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав11 сар 2. 12:38Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв11 сар 2. 12:21Монголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?11 сар 2. 12:07Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ11 сар 2. 11:25Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ11 сар 2. 11:21Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ11 сар 2. 11:14Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ11 сар 2. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан11 сар 2. 8:51Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.