Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана


11-р сарын 3
15 цаг 50 минут

      Мөнгөний бодлогын хороо өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 3-нд хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд гаргасан шийдвэрээ танилцууллаа.

Монголбанкны Ерөнхийлөгч. С.Наранцогт "Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж макро зохистой бодлогын хүрээнд дараах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, өр, орлогын харьцаа (ӨОХ)-ны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд зээлийн хугацааг нийт 48 хүртэлх сараар сунгаж, тухайн зээлд ӨОХ-ны хязгаарлалт үйлчлэхгүй байхаар холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулна. Системийн эрсдэлийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд санхүүгийн мөчлөг тэнцвэрт түвшний орчимд, зээлийн өсөлтийн эрч суларч, мөчлөгийн шинжтэй эрсдэл буурч, банкны салбарын зохистой харьцааны үзүүлэлтүүд Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа ч зээлийн зарим хэсэгт, тэр дундаа хэрэглээний зээлд эрсдэл хуримтлагдсан хэвээр байна.

Монголбанкны стресс тестийн үр дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед банкны системийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт системийн хэмжээнд зохистой харьцааны шаардлагыг хангах түвшинд хадгалагдахаар байгаа нь банкны салбарын эрсдэл даах чадвар системийн хэмжээнд хэвийн байгааг харуулж байна. Гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа энэ үед банкнууд эрсдэл даах чадвараа тогтмол үнэлж, эрсдэлийн удирдлагаа сайжруулахад анхаарах нь зүйтэй.

Харин өрхийн өрийн дарамт болон хэрэглээний зээлийн чанартай холбоотой эрсдэл анхаарал татаж байна. Хэрэглээний зээлийн чанаргүйдэл сүүлийн саруудад тогтворжих хандлага ажиглагдаж байгаа хэдий ч өмнөх хугацаанд олгогдсон зээлийн үлдэгдэлд чанаргүйдэл үүсэх эрсдэл хэвээр байна. Тухайлбал, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 2026 оны есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн байна. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлийн зохицуулалтын ялгаатай байдал нь иргэд олон байгууллагаас зэрэг зээл авах, улмаар нийт өрийн дарамтаа нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна.

Банкнууд активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмын дагуу зээлийн бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боловч цалин, малчны зээл, автомашины зээл зэрэг ӨОХ-ны болон хугацааны хязгаарлалт бүхий хэрэглээний зээлийн хувьд бүтцийн өөрчлөлтөд мөн үйлчилдэг тул санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлийн хугацааг сунгаж, төлбөрийн хэмжээг бууруулах боломж хязгаарлагдмал байгааг харгалзан эдгээр хязгаарлалтыг журмын бүтцийн өөрчлөлтийн зохицуулалттай нийцүүлж байна.

2026 оны есдүгээр сарын байдлаар банкны салбараас иргэдийн зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагаас 66.4 хувь нь 45 хувиас дээш өр, орлогын харьцаатай байна.

Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлд бүтцийн өөрчлөлт хийх орон зайг нэмэгдүүлэх нь зээлдэгчийн санхүүгийн дарамтыг бууруулж, зээлээ үргэлжлүүлэн төлөх, төлбөрийн чадвараа сэргээхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Иймд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон хугацааны зохицуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Энэ удаагийн хурлаар макро, санхүүгийн орчны төлөвийг харгалзан үзсэний үндсэн дээр бусад макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийн хэмжээнд өөрчлөлт оруулаагүй. Гадаад орчны тодорхойгүй байдал, өрхийн секторын санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан Мөнгөний бодлогын хороо макро эдийн засаг, санхүүгийн орчны өөрчлөлт болон системийн эрсдэлийн төлөвийг үргэлжлүүлэн хянаж, шаардлагатай бодлогын арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ" гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо1 цаг 4 минутын өмнөСанхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана1 цаг 14 минутын өмнөХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ1 цаг 23 минутын өмнөЕрөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая4 цаг 12 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой4 цаг 19 минутын өмнөГэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ4 цаг 26 минутын өмнөХилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь4 цаг 31 минутын өмнөНэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно7 цаг 5 минутын өмнөВан И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна7 цаг 11 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна7 цаг 15 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна7 цаг 18 минутын өмнөНөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа7 цаг 27 минутын өмнөТөрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв7 цаг 31 минутын өмнөЭнэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь7 цаг 35 минутын өмнөЦэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна8 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан8 цаг 14 минутын өмнөМонгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав11 сар 2. 12:38Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв11 сар 2. 12:21Монголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?11 сар 2. 12:07Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ11 сар 2. 11:25Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ11 сар 2. 11:21Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ11 сар 2. 11:14Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ11 сар 2. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан11 сар 2. 8:51Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.