Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ


11-р сарын 4
8 цаг 55 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрбээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хамт олонтой уулзлаа.

Монгол Улсад гангийн үйлдвэрийн суурийг тавьж, анхны ган хайлуулснаас хойших 33 жилийн түүхийг бүтээсэн үйлдвэрийн үе үеийн уурхайчид, инженер, техникийн ажилтан, металлургич нарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Байгалийн баялгаа олборлож, экспортолдог бус боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн орон болоход үйлдвэрийн хамт олны хувь нэмэр их байгааг хэлэв.

     Үйлдвэрийн үйл ажиллагааг тогтворжуулах, үр ашгийг дээшлүүлэх, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсөв, Үндэсний баялгийн санд оруулах хувь нэмрийг өсгөхөд чиглэсэн бодит, үр дүнтэй санал санаачилга гаргаж байгааг тэмдэглэлээ.

Эрдэс баялгаа дотооддоо боловсруулж, хүнд үйлдвэрээ хөгжүүлэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар экспортын бүтцийг төрөлжүүлэх зорилгын нэгэн чухал хэсэг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжүүлэх “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төсөл гэдгийг хэллээ.

Энэ төсөл төмөр, гангийн үйлдвэрлэл хөгжиж, импортоос хамаарах хамаарлыг бууруулах, шинэ ажлын байр бий болгох, дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг тэлэх, эдийн засагт шинээр нэмүү өртөг бий болгох боломж нэмэгдэнэ гэдгийг хэлж, амжилт хүсэн ерөөв.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 1993 онд анхны ган хайлалтаа хийж, 1994 онд бүрэн ашиглалтанд орсон.

Өнөөг хүртэл нийт 933 мянган тн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 28. сая төмрийн хүдэр олборлож, хуурай соронзон аргаар 27.7 сая тонн хүдэр боловсруулж, 21.4 сая тонн баяжмал үйлдвэрлээд байна.

1,500 орчим ажилтны 88 хувь нь орон нутгийн иргэд юм.

Гангийн үйлдвэр 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 31 мянган тн хаягдал төмөр боловсруулж, 36 мянган тн ган бэлдэц, 34 мянган тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Мөн оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ган бүтээгдэхүүний борлуулалт 43 мянган тн, 2.6 сая тн төмрийн хүдрийн баяжмал борлуулах хүлээлттэй байна.

Энэ оны байдлаар 570 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, улс, орон нутгийн төсөвт 116 орчим тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ5 минут 54 секундын өмнөГэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв35 минут 7 секундын өмнөЕрөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ37 минут 40 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна1 цаг 33 минутын өмнөЦээжний нөмөр шиг Буйр минь3 цагийн өмнөОюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ3 цаг 10 минутын өмнө“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ3 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно, 10 хэм хүйтэн3 цаг 37 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа11 сар 16. 16:15АТГ хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ11 сар 16. 16:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа11 сар 16. 14:51Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна11 сар 16. 13:15ЭХЗХ шийдвэрээ өөрчилж, 380В-ын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 3000 кВт.ц болгожээ11 сар 16. 12:45Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна11 сар 16. 10:50Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна11 сар 16. 10:13В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?11 сар 16. 10:10Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд11 сар 16. 10:07Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна11 сар 16. 10:01Сэрэмжлүүлэг11 сар 16. 9:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно, 7 хэм хүйтэн11 сар 16. 9:02Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв11 сар 14. 10:01“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ11 сар 14. 9:02Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.