Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай (2026.11.03) “Нээлттэй парламент” уулзалтын танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Уулзалтад нийт 18 иргэн оролцож, нийгэм, эдийн засаг, амьжиргааны нөхцөл байдал, нийгмийн халамжийн бодлого, төрийн үйлчилгээний хүртээмж, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгалийн баялгийн үр өгөөжийн хуваарилалт зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлэв.
Мөн иргэд хүнс, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, малын эрүүл мэнд, махны нөөцийн хангамж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын хүртээмжтэй холбоотой санал хүсэлтээ уламжиллаа. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт олгож буй дэмжлэг, урамшууллыг барьцаа хөрөнгийн боломж хязгаарлагдмал малчид, тариаланчдад хүртээмжтэй хүргэх, дотоодын хүнсний үйлдвэрлэл болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих шаардлагатай байгааг онцолсон юм.


Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар тариалан, хүнс, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, аливаа бодлого, шийдвэр боловсруулахдаа зөвхөн тайлан, мэдээлэлд хязгаарлагдах бус, иргэд, үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоодын санал бодлыг сонсож, оролцоог хангахыг чухалчилдаг гэв. Мөн өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголын үр дүнтэй холбоотойгоор хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгож буй дэмжлэг, урамшуулал, зээл, татаасны үр ашиг, ил тод байдлыг сайжруулах чиглэлээр боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар танилцуулсан юм.



Түүнчлэн иргэдийн дуу хоолойг төрийн бодлого, хууль тогтоомжид тусгах нь парламентын үйл ажиллагааны нэг хэсэг болохыг онцлоод “Нээлттэй парламент” нь шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал санаачилга болсныг тэмдэглэв.


Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлууд, иргэдийн санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжлахын зэрэгцээ хууль тогтоох болон хянан шалгах чиг үүргийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч, эргэх холбоотой ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно
ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа
Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Сэтгэгдэл бичих