“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа


11-р сарын 4
11 цаг 08 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ “Дархан Минж” компанийн хамт олонтой уулзаж, “Мон Желат” үйлдвэрийн нээлтэд оролцов.

Хөнгөн үйлдвэрийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, олон аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэн, боловсруулалтын хаягдлаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдүүлсэн хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 12 тэрбум төгрөгийн зээл авч “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад оруулсан байна.

Энэ бол “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөний зорилго амжилттай хэрэгжиж буйн тод илрэл, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үр дүн гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.

“Мон Желат” үйлдвэр жилд 300 мянган ширхэг бод малын шир боловсруулан, 720 тн желатин, 300 тн амин хүчлийн бордоо үйлдвэрлэж, жилд 20 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Мөн арьс, шир боловсруулалтын явцад бий болдог шохойн хуваадас болон арьс ширний бусад хатуу хаягдлыг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох юм.

Түүнчлэн ашигласан усаа 70-аас дээш хувь дахин ашиглаж, химийн бодисын хэрэглээг 30 хүртэл хувиар бууруулна гэдгийг “Дархан Минж” компанийн удирдлага танилцууллаа.

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд 2025 оны байдлаар самнасан ноолуурын экспорт тав дахин өсөж, 332 сая ам.долларт хүрсэн. Мөн 1.2 сая ширхэг богийн арьс, 500 мянган ширхэг бодын шир бэлтгэн боловсруулах нөхцөл бүрдсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа1 цаг 14 минутын өмнөҮндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлжээ1 цаг 19 минутын өмнөУИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо1 цаг 23 минутын өмнөДарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ3 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн3 цаг 35 минутын өмнөХүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо11 сар 3. 16:00Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана11 сар 3. 15:50ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ11 сар 3. 15:41Ерөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая11 сар 3. 12:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой11 сар 3. 12:45Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ11 сар 3. 12:38Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь11 сар 3. 12:33Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно11 сар 3. 9:59Ван И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна11 сар 3. 9:53УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна11 сар 3. 9:49Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна11 сар 3. 9:46Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа11 сар 3. 9:37Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв11 сар 3. 9:32Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь11 сар 3. 9:29Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна11 сар 3. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан11 сар 3. 8:50Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав11 сар 2. 12:38Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв11 сар 2. 12:21Монголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?11 сар 2. 12:07Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ11 сар 2. 11:25Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ11 сар 2. 11:21Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ11 сар 2. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.