Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймгийн иргэд, төрийн албан хаагчид, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” компанийн хамт олонтой уулзав.
Улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл, урлаг, аж үйлдвэрийн төвийн бүсийн зангилаа болон хөгжиж буй Дархан-Уул аймгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгааг Ерөнхийлөгч хэлэв.
Тэрээр, улс орны нийгэм, эдийн засаг, санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа зэргийн талаар товч танилцууллаа.
Дархан-Уул аймаг төвийн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзэлдэг, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, боловсрол, хүнсний хангамж зэрэгт дорвитой хувь нэмэр оруулдаг юм.
Ялангуяа байгалийн баялгаа олборлож, экспортолдог бус боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн орон болоход үйлдвэрийн хамт олны хувь нэмэр их байгааг Ерөнхийлөгч хэллээ.
“Дархан төмөрлөгийн үйлдвэр” тогтвортой ажиллах, үр ашгийг дээшлүүлэх, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсөв, Үндэсний баялгийн санд оруулах хувь нэмрийг өсгөхөд чиглэсэн бодит, үр дүнтэй санал санаачилга гаргаж байгааг тэмдэглэлээ.
“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд үр тариа, төмс, хүнсний ногоо, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулж байна.
“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 2.8 сая мод тарьж ургуулсан байна. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт зургаан оюутан хамрагдсан бөгөөд хоёр нь сургуулиа төгсөж, аймагтаа ажиллаж байна.
Ерөнхийлөгч мөн өдөр “Монгол-Оюу” сургуулийн математикийн багш Тогтохын Алтанцэцэгт “Гавьяат багш”, “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Ерөнхий инженер Батхуягийн Батжаргалд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээв. Мөн нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Facebook
Twitter
Youtube


Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно
ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа
Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Сэтгэгдэл бичих