Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид мазаалайд нэмэлт тэжээл тавих намрын биотехникийн ажлыг амжилттай зохион байгуулжээ.
Байгаль хамгаалагчид тав хоногийн хугацаанд нийт 1 250 км зам туулж, 38 мазаалайд зориулан нэмэлт тэжээлийн саванд 3.6 тонн тэжээл байршуулсан байна.
Мазаалайд зориулсан нэмэлт тэжээлийг багсармал болон шахмал гэсэн хоёр төрлөөр бэлтгэдэг аж. Тэжээлийн үндсэн орцод эрдэнэ шиш, овьёос, шар буурцаг, шар тос, яс зэрэг бүтээгдэхүүн багтдаг. Нийт найрлагынх нь 20 орчим хувийг уураг эзэлдэг гэнэ. Энэхүү тусгай зориулалтын тэжээлийг өнгөрсөн оноос үйлдвэрлэж эхэлжээ.
Сонирхуулахад, энэ удаагийн ажилд байгаль хамгаалагчдын хоёр автомашины шатахууны зардлыг Монголын үндэсний кофе брэнд MAZA Coffee компани хариуцаж, дэмжлэг үзүүлжээ.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө

Сэтгэгдэл бичих